Такэши Касай Номхон далайн бүсийн орнуудын ЭМ-ийн сайд нартай онлайн хурал хийлээ
Эрүүл мэндийн дүрмийн зохицуулагч байгууллагуудын ээлжит видео хурал өнөөдөр буюу 2 сарын 28 ны өдөр боллоо. ДЭМБ-ын Номхон Далайн Баруун Бүсийн захирал Такэши Касай тусгай хөтөлбөр гарган бүсийн 10 гаруй улсын Эрүүл мэндийн сайд, удирдах албан тушаалтнуудтай коронавируст халдвар үүсээд байгаа нөхцөл байдлын талаар хуралдлаа.
Онлайн хурлын үеэр Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл Монгол улс коронавируст халдварын чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээ тулгамдаж байгаа асуудал, түүнийг даван туулж буй туршлагаа танилцууллаа.
Хурлын зорилго нь COVID-19 хүн амын дунд өргөн тархсан тохиолдолд улс орны бэлэн байдлыг дараах 9 чиглэлээр хангах зорилготой байлаа. Мөн энэ үеэр ДЭМБ, БНХАУ-ын хамтарсан баг БНХАУ-д 2 долоо хоногийн хугацаанд ажилласан бөгөөд ажлын дүгнэлт, зөвлөмжийг бүсийн орнуудад танилцууллаа.