Focus

Коронавирусийн халдварт (COVID-19)-ын нөхцөл байдлын мэдээ /2020.02.29)

ДЭМБ-ын сүүлийн мэдээгээр, 83 мянга 694 батлагдаж, 2861 нас баралт бүртгэгдэв. Сүүлийн 24 цагийн байдлаар Шинэ Зеланд Азербайжан, Нигер, Нидерланд зэрэг улсад шинээр халдвар бүртгэгдэв. БНХАУ-д 329 тохиолдол шинээр бүртгэгдсэн нь сүүлийн сарын хугацаанд бүртгэгдсэн хамгийн бага үзүүлэлт боллоо. 21 улс орон дотооддоо дэгдэлт байдлаар энэ халдвар тархаж байна. Ялангуяа Солонгост 571 тохиолдол бүртгэгдэж, нийт 2337 тохиолдол, Италид 250 хүн шинээр халдвар авч, нийт тохиолдлын тоо 560-д хүрсэн бол Иранд 104 тохиолдол шинээр бүртгэгдэж, нийт 204 тохиолдол бүртгэгдэж, дөрвөн хүн нас бараад байна.

Сүүлийн гурван хоногт шинээр халдвар бүртгэгдсэн оронд Covid -19 гаднаас буюу импортлогдож орж ирсэн байгаа. Италиас 24 тохиолдол 14 улсад тархсан бол Иранаас 97 тохиолдол дэлхийн 11 улсад тархаад байгаа ажээ.

ДЭМБ өмнө нь Хятадад тархах эрсдэл өндөр гэж үнэлж байсан бол энэ удаад дэлхий нийтэд тархах эрсдэл “Маш өндөр” гэж үнэлсэн. Монгол Улсын хамаарагддаг Номхон далайн баруун бүс нутаг маш эгзэгтэй түвшинд хүрлээ. Өчигдөр болсон ДЭМБ-ын видео хурлын үеэр одоогийн баримталж буй бодлогоо өөрчилж, есөн гол тэргүүлэх чиглэлээр зөвлөмж гаргаж, танилцуулсан.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Back to top button
Close