7 хоногНийгэмНийслэл

Нийтийн тээвэр 06:00-10:00, 17:00-21:00 цагуудад бүх чиглэлд үйлчилнэ

Улсын Онцгой комисс өнөөдөр хуралдаж, шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх арга хэмжээний талаар зарим шийдвэр гаргасан. Тухайлбал, Цагаан сарын баярын өдрүүдэд битүүний өдрөөс шинийн 3-ныг дуустал нийслэлд нийтийн тээврийн үйлчилгээг зогсоох шийдвэрийн хугацааг сунгасан нь “Ажлын өдөр иргэд хэрхэн ажилдаа явах вэ” гэж иргэд шүүмжилсэн тул ажлын өдрүүдэд цагийн зохицуулалт хийхээр тогтсон юм.

Улсын онцгой комиссын хуралдааны дараа Нийслэлийн онцгой комиссын хуралдаж дээрх асуудлыг дахин хэлэлцээд дараах шийдвэрүүдийг гаргаж байна. Үүнд:

  • Хоёрдугаар сарын 27-ны 06:00 цагаас гуравдугаар сарын 3-ны 07:00 цаг хүртэлх хугацаанд нийтийн тээврийн хэрэгслийг тусгай хуваарьт шилжүүлж төрийн албан хаагч, үйлдвэр, үйлчилгээний байгууллагын ажилтнуудад хүндрэл учруулахгүй байх үүднээс хязгаарлалттай өдрүүдэд нийтийн тээвэр 06:00-10:00, 17:00-21:00 цагуудад бүх чиглэлд үйлчилнэ. Эдгээр өдрүүдэд автомашины дугаарын хязгаарлалт үйлчилнэ.
  • Баар, цэнгээний газруудыг 22:00 цагт хүртэл ажиллуулах,
  • Нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг үзвэр, үйлчилгээ, фитнес клуб, цанын бааз, йогийн газруудын үйл ажиллагааг гуравдугаар сарын 30-ны өдрийг хүртэл хязгаарлалаа.

Хуралдааны явцад Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан “Иргэд хотын ойролцоо газруудад хүүхдүүдээ салхилуулах гэж олноороо цугларч байна. Нэгэнт цанын баазын үйл ажиллагааг зогсоож байгаа тул иргэдийн хотын ойролцоо салхинд гарч, гулгахыг хориглох нь зүйтэй болов уу” гэдэг санал гаргав. Хуралдаан үргэлжилж байна.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Back to top button
Close