7 хоногНийгэмНийслэлОрон нутаг
УОК: Зорчих хөдөлгөөнийг түр зогсоох хугацааг III.03-ны өдрийн 08:00 цаг хүртэл сунгалаа


Засгийн Газрын ээлжит бус хуралдаанаар нийслэл хот руу, орох гарах урсгалыг хязгаарлах саналыг хэлэлцэн, гуравдугаар сарын 3-ны өдрийн 08:00 цаг хүртэл сунгахаар боллоо. Тодруулбал, амралтын өдрүүдээр хөдөө, орон нутгийг зорьсон иргэдийг буцааж нийслэл рүү нэвтрүүлэхгүй юм байна.
Ингэснээр улс, хот хоорондын зорчигч тээвэр, суудлын галт тээвэр, орон нутгийн хуваарьт нислэг, хувийн тээврийн хэрэгслийн зорчих хөдөлгөөнийг түр зогсоох хугацааг хоёрдугаар сарын 27-ны 08:00 цагаас гуравдугаар сарын 3-ны өдрийн 08:00 цаг хүртэл сунгалаа.
Харин уул уурхайн тээвэрлэлт болон ажилчдын ээлж солих үйл ажиллагаа хэвийн явагдах юм байна.



