Ирэх онд Орхон аймаг 13.7 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажил хийнэ
Ирэх онд Орхон аймаг хөрөнгө оруулалтдаа нийт 21.3 тэрбум төгрөг зарцуулна. Үүнээс он дамжин хийх 77 төсөл, арга хэмжээнд 7.7 тэрбум, шинээр хэрэгжүүлэх 170 төсөл, арга хэмжээ, бүтээн байгуулалтад 13.7 тэрбум төгрөг зарцуулах аж.
Мөн Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр он дамжин хийх таван ажилд нэг тэрбум, шинээр хийх 24 ажилд 2.7 тэрбум, Авто замын сангийн шилжих үлдэгдлээс он дамжсан 7 төсөлд 193 сая, шинээр 10 төсөлд нэг тэрбум төгрөг зарцуулахаар боллоо. Байгаль хамгаалах, нөхөн сэргээх ажилд 1.9 тэрбум төгрөг төсөвлөсөн байна. Ирэх онд Орхон аймаг орон нутгийн төсвийн 7.5 тэрбум төгрөгөөр 167 төсөл, хөтөлбөр, арга хэмжээ хэрэгжүүлэх ажээ. Дээрх мэдээллийг аймгийн ИТХ-ын ээлжит 15 дугаар хуралдааны үеэр аймгийн Засаг дарга Д.Батлут мэдээллээ.
Ташрамд дурдахад, Орхон аймаг ирэх онд улсын төсөвт 29 тэрбум төгрөг төвлөрүүлнэ. Энэ онд 16 тэрбум төгрөг төвлөрүүлсэн байна.
2