Орон нутагОрон нутагОрон нутагОрон нутагтНийгэмОрон нутаг

Түрээсийн орон сууцыг сугалаагаар олгоно

Аймгийн Засаг даргын орлогч А.Түвшинжаргал түрээсийн орон сууцны талаар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Орхон аймагт 315 айлын түрээсийн орон сууцыг барьж байгаа бөгөөд үүний 70 хувийг түрээслэх, 30 хувийг худалдан борлуулах шийдвэр энэ сарын эхээр гарсан.

Үүний дагуу 217 орон сууцыг иргэдэд түрээслэхдээ 50 –ийг нь залуу гэр бүлд, 54-ийг нь төрийн албан хаагчдад, 33-ыг нь хувиараа хөдөлмөр эрхлэгчдэд, 11-ийг нь 18 хүртэлх насны 4 ба түүнээс дээш хүүхэдтэй гэр бүлд, 11 –ийг өрх толгойлсон эцэг, эхэд, 43-ыг ахмад настнуудад, 11-ийг нь хөгжлийн бэрхшээлтэй иргэн болон түүнийг халамжилдаг гэр бүлд, дөрвөн орон сууцыг гамшиг аюулт үзэгдлийн улмаас орон гэргүй болсон гэр бүлд түрээслүүлнэ.

Түрээсийн төлбөр 1 м.кв тутамд 4500 төгрөг байна. Ингэхдээ тухайн байрны нийт талбайн хэмжээнээс хамаарч 1 өрөө байрны түрээс сард 154-194 мянган төгрөг, 2 өрөө байрныхд 151-236 мянган төгрөг, 3 өрөө байрны түрээс сард 304 мянган төгрөг болно.

Эдгээр орон сууцыг түрээслээд өмчлөх сонирхолтой иргэд тухайн байрныхаа 30 хувийг таван жилийн хугацаанд төлөх ёстой бөгөөд түрээсийн төлбөрөө мөн өгөх юм. Урьдчилгаа 30 хувийн төлбөрийг 5 жилд хуваахад 1 өрөө байр түрээслэгч сард 210-265 мянган төгрөг, 2 өрөө байр түрээслэгч сард 206-323 мянган төгрөг, 3 өрөө байр түрээслэгч сар бүр 416 мянган төгрөгийг түрээснээсээ гадна төлнө.

Түрээсийн орон сууцанд хамрагдах иргэдийн бүртгэлийг 12-р сарын 11-нээс ирэх оны нэгдүгээр сарын 11 хүртэл Нутгийн удирдлагын ордны Нэг цонхны үйлчилгээнд хүлээн авна. Бүртгэл дууссаны дараа сугалааны товыг олон нийтэд зарлана. Сугалааг хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөллийг байлцуулж нээлттэй зохион байгуулах аж.

0 0 votes
Article Rating

Холбоотой мэдээ

Subscribe
Мэдэгдэх
guest

0 Comments
Хуучин
Шинэ Top
Inline Feedbacks
View all comments
Back to top button
0
Would love your thoughts, please comment.x
Close