Орон нутагОрон нутагОрон нутагОрон нутагтНийгэмОрон нутаг
Ерөнхий сайд “Эрдэнэт шинжлэх ухаан технологийн парк”-ийн үйл ажиллагаатай танилцлаа
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна. Тэрээр “Эрдэнэт шинжлэх ухаан технологийн парк”-ийн үйл ажиллагаатай танилцлаа.
Тус паркийг 2016 онд Орхон аймгийн Засаг дарга Д.Батлутын санаачилгаар Орон нутагт шинжлэх ухаан, техник, технологийн судалгаа, инновацын үйлдвэрлэлийг хөгжүүлэх зорилгоор байгуулсан. Энэ ажилд орон нутгийн төсвөөс нийтдээ 780 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийжээ. Тус парк нь гагнуурын электродын үйлдвэр, хүний экологийн төв ажиллуулахаас гадна үйлдвэрлэл, үйлчилгээний хэд хэдэн төслийг хөгжүүлж байна.