Орон нутагОрон нутагОрон нутагтНийгэм7 хоногОрон нутагШинэ мэдээ

Баруун таван аймгийн хэрэглээг бүрэн хангах цементийн үйлдвэрийн барилгын ажил эхэллээ

Ховд аймгийн Буянт суманд “Ховд эко цемент“-ийн үйлдвэрийн барилгын ажил өнөөдөр эхэлж байна. Засгийн газрын 21:100 хөтөлбөрт багтсан энэхүү үйлдвэр нь жилд 300 мянган тн цемент үйлдвэрлэж, баруун бүсийн цементийн хэрэглээг 100 хувь хангахаар төлөвлөж байна.

Өнөөдрийн байдлаар баруун таван аймгийн нэг жилийн цементийн хэрэглээ 220 мянган тн байгаа бөгөөд Улаанбаатарт худалдаалж буй цементийн үнээс хоёр дахин өндөр буюу нэг тн цементийн үнэ 300 орчим мянган төгрөг байгаа юм.

Өнөөдөр ажил нь эхэлж буй “Ховд эко цемент”-ийн үйлдвэр ирэх онд ашиглалтад орж, нэг тн цементийн өртгийг 150 мянган орчим төгрөг буюу Улаанбаатар хотын үнэ ханштай дүйцүүлнэ. Үүний үр дүнд баруун аймгуудад орон сууцны нэг ам.метр талбайн үнэ 30-40 хувь хямдарч, 800 орчим мянган төгрөг болж, үнэ нь тогтворжино гэсэн тооцоог барилгачид гаргажээ.

“Ховд эко цемент”-ийн үйлдвэрийн барилгын ажилд орон нутгаас 100 гаруй хүн ажиллана. 2020 онд үйлдвэр ашиглалтад ашиглалтад орсноор 250 хүн тогтмол ажлын байртай болно. Зөвхөн тээвэрлэлтээс гэхэд баруун аймгууд жилдээ 43 тэрбум төгрөг хэмнэх тооцоо, судалгаа байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

0 0 votes
Article Rating

Холбоотой мэдээ

Subscribe
Мэдэгдэх
guest

0 Comments
Хуучин
Шинэ Top
Inline Feedbacks
View all comments
Back to top button
0
Would love your thoughts, please comment.x
Close