УИХУлс төр

Хэмжил зүйн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлнэ

Засгийн газраас өнгөрсөн оны 06 дугаар сарын 26-ны өдөр өргөн мэдүүлсэн Хэмжил зүйн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд-ийн анхны хэлэлцүүлгийг хийж, энэ талаарх Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.Тэрбишдагва танилцуулсан юм.

Тус Байнгын хороо энэ сарын 23-ны өдрийн хуралдаанаараа хуулийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хурааж шийдвэрлэжээ.

Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг асуулт асууж тодруулсны дараа хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэх явцад Байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй саналуудын томьёоллоор санал хураалт явуулж шийдвэрлэсэн юм.

Тухайлбал, төслийн 3.1.5, 3.1.6 дахь заалтыг нэгтгэн “3.1.5.“улсын эталон” гэж үндэсний хэмжээнд хэрэглэх хамгийн өндөр нарийвчлалтай хэмжлийн эталоныг” гэж,  төслийн 3.1.13 дахь заалтыг “хэмжил зүйн мэргэжлийн байгууллага” гэж тодорхой салбарт хэмжил зүйн үйл ажиллагааг хэрэгжүүлэх, эрх бүхий хуулийн этгээдийг;” гэж өөрчлөн найруулахыг гишүүдийн олонх нь дэмжив.

Мөн төслийн 4 дүгээр зүйлийг “Хэмжил зүйн бодлого” гэсэн 15 дугаар зүйл болгон өөрчлөн найруулж, “Хэмжил зүйн байгууллагын тогтолцоо, бүрэн эрх” гэсэн 5 дугаар бүлэгт оруулахаар боллоо. Үүнд, Хэмжил зүйн бодлого нь улсын нийгэм, эдийн засаг, шинжлэх ухаан, технологийг хөгжүүлэх, хүн, малын эрүүл мэнд, байгаль орчин, нийтийн ашиг сонирхлыг хамгаалах, худалдаан дахь техникийн саад, тотгорыг багасгахад чиглэсэн хэмжил зүйн тогтолцоог бүрдүүлж, хөгжүүлэхэд оршино.

Хэмжил зүйн талаар төрөөс баримтлах бодлого, хөтөлбөрийг Засгийн газар батална” гэсэн агуулгаар өөрчлөн найруулахыг дэмжлээ. Түүнчлэн төслийн 6.3 дахь хэсгийг “Батлагдсан стандартчилсан загварыг хэмжлийн эталоны нэгэн адил хэрэглэнэ” гэж өөрчлөн найруулахыг  дэмжсэн бол төслийн 11.2 дахь хэсгийн “хэмжил зүйн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага эрхэлнэ” гэснийг “Хэмжил зүйн хүрээлэн гүйцэтгэнэ” гэж өөрчлөх санал олонхын дэмжлэг авч чадаагүй тул төслөөрөө үлдэв.

Харин төслийн 11.6 дахь хэсгийн “журмыг энэ хуулийн 18 дугаар зүйлд заасан Хэмжил зүйн зөвлөл батална” гэснийг “журам, загварын туршилтын үр дүнг хэмжил зүйн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага батална” гэж өөрчлөхөөр найруулахаар болов.

Мөн хуулийн зарим нэр томьёотой холбоотой төслийн заалтыг доор дурдсанаар найруулахаар Байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй саналыг чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжлээ.

Тухайлбал, “нэгж дамжуулалт” гэж шалгалт тохируулгын зохих шатлалаар хэмжлийн эталонтой харьцуулсан хэмжлийн үр дүнгийн үзүүлэлтийг”, “хэмжих хэрэгслийн шалгалт тохируулга” гэж хэмжих хэрэгслийн заалтыг тодорхой нөхцөлд хэмжлийн эталоны утгатай харьцуулж, хэмжлийн үр дүнг тогтоох үйл ажиллагааг”, “стандартчилсан загвар” гэж хэмжил гүйцэтгэх, бодис, материалын хэвийн үзүүлэлтийг шалгах зориулалтаар зохион бүтээсэн, найрлага шинж чанар нь өөрчлөгдөхгүй нэгэн төрлийн жишиг бодис, материалыг”, “хэмжих хэрэгслийн загварын туршилт” гэж хэмжих хэрэгслийн загварыг эрх бүхий байгууллагаас туршиж үр дүнг тогтоох тохирлын үнэлгээний үйл ажиллагааг” гэж тус тус өөрчлөн найруулахаар тогтлоо.

Түүнчлэн төслийн 5.1 дэх хэсгийг “Монгол Улсад Олон улсын жин хэмжүүрийнЕрөнхий бага хурлаас тогтоосон олон улсын системийн хэмжлийн нэгжийг хэрэглэнэ” гэж өөрчлөн найруулах нь зүйтэй гэж үзлээ.

Ингээд зарчмын зөрүүтэй саналуудын томьёоллоор санал хураалт явуулж дуусган хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлэв.

0 0 votes
Article Rating

Холбоотой мэдээ

Subscribe
Мэдэгдэх
guest

0 Comments
Хуучин
Шинэ Top
Inline Feedbacks
View all comments
Back to top button
0
Would love your thoughts, please comment.x
Close