УИХЕрөнхийлөгчУлс төр

М.Чинбат, С.Алиманцэцэг нар Монгол Улсын Ерөнхий прокурорын орлогчоор томилогдлоо

Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаан өнөөдөр болж, Монгол Улсын Ерөнхий прокурорын орлогчийн албан тушаалд Максимын Чинбат, Содонгийн Алиманцэцэг нарыг томилох асуудлыг зөвшилцөхөөр хүргүүлсэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн саналыг хэлэлцэн дэмжлээ.

Иймд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин зургадугаар зүйлийн 2, Прокурорын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсгийг тус тус үндэслэн “Албан тушаалд томилох тухай” хоёр зарлиг гаргаж, Максимын Чинбат, Содонгийн Алиманцэцэг нарыг Монгол Улсын Ерөнхий прокурорын орлогчоор тус тус томилов.


Максимын Чинбат нь:

  • 1995-1997 онд Сүхбаатар аймгийн прокурорын газарт Хяналтын прокурор
  • 1997-2001 онд Сүхбаатар аймгийн прокурорын газарт Аймгийн прокурорын орлогч
  • 2001-2007 онд Сүхбаатар аймгийн прокурорын газарт Аймгийн прокурор
  • 2007-2011 онд Багануур дүүргийн прокурорын газарт Туслах прокурор
  • 2011-2014 онд Багануур дүүргийн прокурорын газарт Орлогч прокурор
  • 2014-2015 онд Дүүргийн I прокурорын газарт Тамгын хэлтсийн дарга
  • 2015-2017 онд Баянгол дүүргийн прокурорын газарт Хяналтын прокурор
  • 2017 онд Баянгол дүүргийн прокурорын газарт Тамгын хэлтсийн дарга
  • 2017-2019 онд Чингэлтэй дүүргийн прокурорын газарт Ахлах прокурор
  • 2019 оны хоёрдугаар сараас одоог хүртэл Улсын Ерөнхий прокурорын газарт Хяналтын хэлтсийн Прокуророор ажиллаж байна

Содонгийн Алиманцэцэг нь:

  • 1997-2001 онд Баянгол дүүргийн прокурорын газарт Хяналтын прокурор
  • 2001-2002 онд Нийслэлийн прокурорын газрын Мөрдөн байцаах хэлтэст Хяналтын прокурор
  • 2002 онд Чингэлтэй дүүргийн прокурорын газарт Мөрдөн байцаалт хариуцсан Хяналтын прокурор
  • 2002-2005 онд Баянгол дүүргийн прокурорын газрын Хэрэг бүртгэл хариуцсан прокурор
  • 2005-2010 онд Улсын Ерөнхий прокурорын газрын Мөрдөн байцаах хэлтэст Хяналтын прокурор
  • 2010-2012 онд Сүхбаатар дүүргийн прокурорын газрын Мөрдөн шалгах ажилд хяналт тавих Хяналтын прокурор
  • 2012-2014 онд “МИАТ” ТӨХК-ийн Хуулийн хэлтэст Хэлтсийн дарга
  • 2014-2015 онд Нийслэлийн прокурорын газарт Хяналтын прокурор
  • 2015 онд Дүүргийн I прокурорын газарт Хяналтын прокурор
  • 2015-2018 онд Сүхбаатар дүүргийн прокурорын газрын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажилд хяналт тавих Туслах прокурор
  • 2018 онд Сүхбаатар дүүргийн прокурорын газрын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажилд хяналт тавих Ахлах прокурор
  • 2018 оны аравдугаар сараас одоог хүртэл Чингэлтэй дүүргийн прокурорын газрын Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд хяналт тавих Ахлах прокуророор ажиллаж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2019 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн зарлигаар Максимын Чинбат, Содонгийн Алиманцэцэг нар Монгол Улсын Ерөнхий прокурорын орлогчоор томилогдсон.

Шинээр томилогдсон Улсын ерөнхий прокурорын орлогч нарыг Улсын ерөнхий прокурорын дэргэдэх Зөвлөлийн гишүүд болон нийслэл, тээвэр, дүүргийн прокурорын газрын ерөнхий прокурор, прокурор, ажилтнуудын төлөөлөл Улсын ерөнхий прокурорын газарт хүлээн авлаа. Энэ үеэр Улсын Ерөнхий прокурорын туслах прокурор, Тамгын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч М.Оюундэлгэр Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийг танилцуулж, Монгол Улсын ерөнхий прокурор Б.Жаргалсайхан үүрэгт ажилдаа орж буй  М.Чинбат, С.Алиманцэцэг нарт ажлын амжилт хүссэн юм.

Ийнхүү Монгол Улсын ерөнхий прокурорын орлогч М.Чинбат, С.Алиманцэцэг нар үүрэгт ажилдаа орлоо.

0 0 votes
Article Rating
Таг

Холбоотой мэдээ

Subscribe
Мэдэгдэх
guest

0 Comments
Хуучин
Шинэ Top
Inline Feedbacks
View all comments
Back to top button
0
Would love your thoughts, please comment.x
Close