УИХУлс төрЭнэ сард

Улсын Их Хурлын 2019 оны хаврын ээлжит чуулган нээлтээ хийлээ

Улсын Их Хурлын 2019 оны хаврын ээлжит чуулган өнөөдөр (2019.04.05) 10 цаг 02 минутад гишүүдийн 62.7 хувийн ирцтэйгээр эхэллээ. Чуулганы нээлтэд Монгол улсын Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүд, Үндсэн хуулийн цэцийн дарга, зарим гишүүд болоод Улсын Их Хурлаас удирдлагыг нь томилдог болон ажлаа тайлагнадаг төрийн байгууллагуудын дарга нар олон улсын байгууллагын төлөөллүүд оролцсон.

Улсын Их Хурлын 2019 оны хаврын ээлжит чуулганыг нээж, Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар хэлсэн үгэндээ, Энэ удаагийн чуулган иргэд, олон нийтийн хүсэн хүлээсэн, нийгмийн онцгой анхаарлыг татсан олон асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх гэж байгаагаараа онцлогтой гэв. Тэрбээр, Монгол Улсын Үндсэн хууль, Хүний эрхийн түгээмэл тунхаглал, Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пакт, Эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг бусаар буюу хүний нэр төрийг доромжлон харилцаж шийтгэхийн эсрэг конвенц болон түүний нэмэлт протоколоор Монгол Улсын хүлээсэн үүрэг, түүнийг биелүүлэх талаар гарсан холбогдох хууль тогтоомжийг ноцтой зөрчсөн асуудал олон нийтэд ил болсныг дурдаад,  Бид хэдхэн хоногийн өмнө ардчилал, хүний эрхийг хамгаалах, түүнийг зөрчихөөс урьдчилан сэргийлэх механизм, шүүх эрх мэдлийн тогтолцоонд шинэтгэл авчрах зорилгоор шинэ хууль эрх зүйн хяналтын орчныг бүрдүүлсэн. Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт нь шүүн таслах ажиллагаанд хөндлөнгөөс нөлөөлөх, оролцох, цөөн хүний үзэмжээр асуудлыг шийдэх зорилго огт агуулаагүй гэдгийг онцлон тэмдэглэж байлаа.

Түүнчлэн хаврын чуулганы эхэнд Иргэдийн шударга шүүхээр шүүлгэх эрхийг хангах, шүүх эрх мэдлийн тогтолцоог Үндсэн хуульд заасан үзэл баримтлалд нийцүүлэн, улс төр, эдийн засгийн бүлэглэлийн нөлөөллөөс ангид, хараат бус, зөвхөн хууль дээдэлж хариуцлагатай ажиллах тогтолцоог бүрдүүлэх эхлэлийг тавихаар төлөвлөж байгаагаа дурдав. Иймд тэрбээр, Улсын ерөнхий прокурор, түүний орлогчийг томилох талаарх саналыг хойшлуулалгүй зөвшилцөж,  Монгол Улсын Үндсэн хууль болон бусад хуулийн хүрээнд Улсын дээд шүүхийн ерөнхий шүүгч болон бусад холбогдох албан тушаалтны асуудлыг шуурхай шийдвэрлэж хууль, шүүх засаглалд итгэх ард түмний итгэлийг бэхжүүлэх бодит ажлыг хэрэгжүүлж эхлэх шаардлагатай байна гэж байлаа.

Хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдлийн хараат бус, бие даасан байдлыг хангах нэрээр хариуцлагагүй, хуулиар халхавчилсан шударга бус тогтолцоо бий болгон, өөгшүүлдэг байдлыг Үндсэн хуулийн хүрээнд халах шаардлага зүй ёсоор гарч байгааг онцлохын зэрэгцээ Улсын Их Хурлыг хяналттай, хариуцлагатай, Засгийн газрыг хариуцлагатай тогтвортой, шүүх эрх мэдлийг хараат бус хариуцлагатай болгох зорилготой Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт хийх зайлшгүй шаардлагатай болсныг дурдав. Тэрбээр Улсын Их хурлын гишүүдэд хандаж, асуудалд ултай суурьтай хандаж, олон жилийн судалгаа, олон талын оролцоотой боловсруулсан Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг бүх талаас нь сайтар нягтлан, хэлэлцэн батлахад онцгой анхаарч ажиллахыг хүсэв.

Мөн хуулийн хугацаатай, хаврын чуулганд багтаан баталдаг бодлогын чухал баримт бичгүүд хүлээж байгааг дурдахын зэрэгцээ шүүх засаглалаа цэгцлэх, Улсын Их Хурлын нэр хүнд унасныг засаж, шинэчлэл хийх, Засгийн газар улсаа хөгжүүлж, иргэдийнхээ амьжиргааг өөд татахал чиглэсэн бодитой, үр дүнтэй, томоохон ажил хийх зэрэг гурван асуудалд чиглэж ажиллана гэдгээ онцлон тэмдэглэв.

Зөвийг буруу болгон баллах, үнэнийг худлаа гэж мушгих, нийгмийг өрөөсгөл мэдээллээр бужигнуулах, талцал хуваагдал, үймээн бужигнаанд уриалах нь Монгол Улсын язгуур эрх ашигт нийцэхгүй гэдгийг онцлон тэмдэглээд, Монгол Улсыг Шанхайн Хамтын Ажиллагааны Байгууллагад хүчээр элсүүлэх гэж байна гэсэн ор үндэсгүй яриа үүний нэг нь юм.

Засгийн газар, ҮАБЗ-өөр хэлэлцэж, Улсын Их Хурал гагцхүү Монгол Улсын язгуур эрх ашгийн үүднээс хэлэлцэн шийдвэрлэх ёстой бодлогын асуудал. Яг ийм зарчмаар нарийвчлан судалж тайлан дүгнэлт гаргасны үндсэн дээр гадаад дотоод бодлогын үндсийг тодорхойлох онцгой бүрэн эрх Улсын Их Хуралд хадгалагдах болно гэдгийг УИХ-ын дарга  Г.Занданшатар гишүүдэд хариуцлагатайгаар мэдэгдлээ.

Улсын Их Хурлын 2019 оны хаврын ээлжит чуулганы үдээс хойших хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчөөс ирүүлсэн Монгол Улсын ерөнхий прокурорыг томилох саналыг зөвшилцөх тухай асуудлыг хэлэлцэнэ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв. 

0 0 votes
Article Rating
Таг

Холбоотой мэдээ

Subscribe
Мэдэгдэх
guest

0 Comments
Хуучин
Шинэ Top
Inline Feedbacks
View all comments
Back to top button
0
Would love your thoughts, please comment.x
Close