Орон нутаг7 хоногЭрүүл мэнд
Дурангийн хагалгаанд 90 шахам өвчтөн оржээ
Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлэгт Дурангийн хагалгааны тасаг байгуулаад нэг жил гаруй болж байна. Энэ хугацаанд 90 шахам өвчтөн дурангийн мэс засалд оржээ.
Дурангийн хагалгааны тасгийн хагалгааны аппарат, иж бүрэн тоног төхөөрөмжийн зардлыг орон нутгийн хөгжлийн 250 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар шийдвэрлэсэн байна.
Баянхонгор аймаг нь дурангийн мэс засал нэвтрүүлсэн анхдагч аймаг болсон бөгөөд орон нутгийн болон зэргэлдээх аймгийн иргэд гуравдугаар шатлалын эмнэлэгт хийдэг үзлэг оношилгоо, мэс заслыг цаг алдалгүй түргэн шуурхай хийлгэх боломж бүрдсэн юм.
Нээлттэй мэс засал хийлгэсэн хүмүүс хагалгааны дараа долоо хоног эмнэлэгт хэвтэх шаардлагатай бол дурангийн мэс засал хийлгэснээр өвчтөн 2-3 хоног эмнэлэгт хэвтдэг, эдгэрэлт түргэн байдаг байна.