Орон нутагОрон нутагОрон нутагОрон нутагтНийгэмЭнэ сардОрон нутаг

Япон улсын дэмжлэгээр Баянхонгор аймгийн хоёр сумын сургуулийн дотуур байрыг өргөтгөнө

Япон улсаас Монгол улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд М.Такаока 2019 оны 03-р сарын 13,  14-ний өдөр Баянхонгор аймагт албан айлчлал хийлээ.

Тэрээр өнгөрөгч өдөр дэлхийд хосгүйд тооцогдох Шаргалжуут рашаантай танилцсан бол өнөөдөр аймгийн удирдлагуудтай уулзаж, харилцаа холбоогоо илүү сайжруулах тал дээр санал солилцож Баянхонгор аймгийн ирээдүй болсон хүүхэд багачуудын эрүүл аюулгүй орчинд сурч амьдрах эрхийг нь хангах томоохон хоёр ажлыг дэмжиж санхүүжүүлэхээр болсон юм.

Япон улсаас Монгол улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт  Элчин сайд Масато Такаокагийн хамт яваа ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Баянхонгор аймгийн Баянговь сумын уугуул Монгол Улсаас Япон Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд асан С.Хүрэлбаатар зэрэг албаны хүндтэй төлөөллүүд багтжээ.

Монгол Японы найрамдалт харилцаа 47 жилийн түүхтэй. Улс хоорондын найрамдалт харилцааны үр дүнд өнөөдрийн байдлаар Япон улсад 1000 залуу инженер бэлтгэх болсон зэрэг Монгол орны хөгжилд чухал хувь нэмэртэй томоохон ажлууд хийгдэхээр болсон зэрэг таатай мэдээллийг та бид хүлээж аваад байгаа билээ.

Тэгвэл Баянхонгор аймгаас тус улсад олон сайхан оюутан залуус суралцаж мэдлэг мэргэжил, арга ажиллагаагаа дээшлүүлсэн байдаг бол “Өвсний үндэс – Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламжийн хөтөлбөр”-ийн хүрээнд 14 сургууль, 3 эрүүл мэндийн төв, 1 сумын цахилгаан эх үүсвэрийг засварлаж шинэчилж, Соого Сейко Гакко ЕБС-ийг байгуулж өгсөн зэргээр Япон улсын ард түмний сэтгэлийн хандив нэмэр Баянхонгор аймагт тэр тусмаа хүүхэд багачуудын хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулж ирсэнд ИТХ-ын дарга Ц.Отгонбаяр, Засаг дарга Г.Батжаргал нар Элчид сайд Масато Такаокад гүн талархал илэрхийлснээр уулзалт эхлэв.

Уулзалтын үеэр Баянхонгор аймгийн Засаг дарга Г. Батжаргал,  Элчин сайд Масато Такаока нар Япон улсын Засгийн газрын “Өвсний үндэс – Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламжийн хөтөлбөр”-ийн хүрээнд Баянхонгор аймгийн Баян-Өндөр сумын сургуулийн дотуур байрны өргөтгөл хийх төсөл болон “Баянхонгор аймгийн Баянцагаан сумын Ерөнхий боловсролын сургуулийн дотуур байрны засварын төсөл”-ийг хэрэгжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа.

Дээрх буцалтгүй тусламжийн 2 төслийн нийт дүн 500,000,000 гаруй төгрөгийн төсөвтэй ба Япон улсын  талаас зардлын тал хувийг санхүүжүүлэх бол үлдсэн хувийг орон нутгийн хөгжлийн сангийн төсвөөр гүйцэтгэх юм байна.

Тус хоёр төсөл нь “Өвсний үндэс – Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламжийн хөтөлбөр”-ийн хүрээнд хэрэгжүүлж буй 12 болон 13 дахь төсөл нь болж байгаа ажээ.

Япон улсын Засгийн газраас 1990 оноос эхлэн хэрэгжүүлж эхэлсэн “Өвсний үндэс – Хүний аюулгүй байдлыг хангах хөтөлбөр” нь хөгжиж буй орнуудын орон нутгийн засаг захиргаа болон боловсрол, эрүүл мэндийн байгууллагууд гардан хэрэгжүүлэдг хамтын ажиллагааны төсөл юм. Тухайн орон нутгийн ард иргэдийн эрэлт хэрэгцээнд тулгуурлан хэрэгжүүлдэг уг төслийн үр ашгийг иргэд шууд хүртэх давуу талтай бөгөөд Япон улсын дипломат төлөөлөгчийн газар санхүүжилтийн дэмжлэг үзүүлэхэд голлох үүргийг гүйцэтгэсээр байна.

Талууд гэрээнд гарын үсэг зурсаны дараа Баянхонгор аймгийн ХДТ-ын уран бүтээлчид болон Соого Сейко Гакко сургуулийн авьяаслаг сурагчдын бэлтгэсэн урлагийн тоглолтыг үзэж саатсан Элчин сайд М.Такаока сэтгэл дүүрэн байлаа. Хонгор нутгийн хүүхэд багачуудын төлөөх үйлсдээ тэд баяртай байна.

0 0 votes
Article Rating
Таг

Холбоотой мэдээ

Subscribe
Мэдэгдэх
guest

0 Comments
Хуучин
Шинэ Top
Inline Feedbacks
View all comments
Back to top button
0
Would love your thoughts, please comment.x
Close