НийгэмХууль эрх зүйЭнэ сард

Барилга, ОСНАА-ын асуудлаар хэрэглэгчдийн гомдлыг бууруулахад БХБЯ-тай хамтрана

БАРИЛГА, ОРОН СУУЦ, НИЙТИЙН АЖ АХУЙН САЛБАРЫН ХЭРЭГЛЭГЧДИЙН ГОМДЛЫГ БУУРУУЛАХАД БХБЯ-ТАЙ ХАМТРАН АЖИЛЛАНА

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга Б.Лхагва, холбогдох газрын дарга, мэргэжилтнүүд, Барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэн болон тус яамны харьяа газруудын холбогдох удирдлагууд, “Хэрэглэгчийн эрхийг хамгаалах үндэсний хөтөлбөр”-ийн хэрэгжилтийг хангах орон тооны бус салбар зөвлөлийн гишүүдтэй 2019 оны 3 дугаар сарын 06-ны өдөр уулзалт зохион байгууллаа.

Монгол Улсын Засгийн газраас 2019 оныг “Иргэн төвтэй төрийн үйлчилгээний жил”, Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас “Хариуцлагатай хэрэглээ – Хэрэглэгчийн эрхийн жил” гэж тус тус зарласантай холбогдуулан Төрийн зүгээс иргэд, хэрэглэгчдийнхээ эрх ашгийг хамгаалж, шат шатандаа бодлогын болоод хэрэгжилтийн түвшинд нягт хамтран ажиллах, хариуцлагыг эрчимжүүлэх  тал дээр санал нэгдсэн өндөр ач холбогдолтой уулзалт боллоо.

Уулзалтаар Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын дарга Б.Лхагва:  Тус тохируулагч агентлагийн чиг үүрэг, үйл ажиллагаа болон барилгын салбарт хэрэглэгчдийн эрх ихээхэн зөрчигдөж байгаа асуудлуудыг танилцуулсан. Үүнд:

–  барилгын чанар, хотхонуудын гадна тохижилт,

–  барилгын метр.квадратын зөрүү,

–  орон сууц, нийтийн аж ахуйн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүдийн алдаа дутагдал,

–  сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн орчин… гэх мэт.

Тус яамтай хамтран нийтлэг гардаг өргөдөл гомдлыг багасгах чиглэлээр зөвлөмж, гарын авлага гаргаж, Олон улсын хэрэглэгчийн өдрийг тохиолдуулан хууль сурталчилан таниулах өдөрлөг зохион байгуулж ажиллахаар болсон.

Барилга, хот байгуулалтын яамны дэргэдэх “Хэрэглэгчийн эрхийг хамгаалах үндэсний хөтөлбөр”-ийн хэрэгжилтийг хангах орон тооны бус салбар зөвлөлийн дарга С.Магнайсүрэн болон холбогдох удирдлагууд:

–  Орон сууцны тухай, Хот,суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулиудын шинэчилсэн найруулгын явц,

–  барилга, орон сууц хүлээн авч байгаа улсын комиссын үйл ажиллагаа,

–  MNS 6058:2009 /метр.квадратын зөрүү/ стандарт болон хийж хэрэгжүүлж байгаа ажлуудыг танилцуулж,  2019 онд тус яамны “Хэрэглэгчийн эрхийг хамгаалах үндэсний хөтөлбөр”-ийн хэрэгжилтийг хангах орон тооны бус салбар зөвлөлийн ажлын төлөвлөгөөнд тодотгол хийж, цаашид Монгол Улсын хэмжээнд барилгын салбарын үйлчлүүлэгчдийн “ХЭРЭГЛЭГЧИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХ” талаар шинэлэг, үр дүнтэй ажлуудыг зохион байгуулж хамтран ажиллахаа илэрхийлэв.

0 0 votes
Article Rating
Таг

Холбоотой мэдээ

Subscribe
Мэдэгдэх
guest

0 Comments
Хуучин
Шинэ Top
Inline Feedbacks
View all comments
Back to top button
0
Would love your thoughts, please comment.x
Close