Шинэ мэдээ
УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ Их хурлыг тараах тогтоолд гарын үсэг зуржээ
УИХ дахь АН-ын бүлгээс УИХ-ыг тараах тогтоолын төсөл боловсруулаад буй. Үүндээ гишүүдийн дэмжлэгийг хүсч, чуулганы танхимын үүдэнд самбар байрлуулан гарын үсэг цуглуулж байгаа билээ.
Энэхүү самбарт АН-ын долоон гишүүн анх гарын үсэг зурсан бол дараа нь УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат, Н.Номтойбаяр нар нэмэгдсэн. Харин өнөөдөр УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ уг тогтоолыг дэмжиж буйгаа илэрхийлэн гарыг үсэг зурлаа. Түүний дараа МАН-ын бүлгийн 2-3 гишүүн мөн гарын үсэг зурах гэж байгааг намын бүлгээс мэдэгдэв.