Deprecated: htmlspecialchars(): Passing null to parameter #1 ($string) of type string is deprecated in /home4/newswwso/public_html/wp-includes/formatting.php on line 4724
FocusӨв соёл

БНСУ-ын зах зээлд аялал жуулчлалын бүтээгдэхүүнээ сурталчилав


Deprecated: htmlspecialchars(): Passing null to parameter #1 ($string) of type string is deprecated in /home4/newswwso/public_html/wp-includes/formatting.php on line 4724

Монгол Улсын аялал жуулчлалыг олон улсад сурталчлах ажлын хүрээнд манай улсын төлөөлөл Бүгд Найрамдах Солонгос Улсад зохион байгуулагдсан олон улсын үзэсгэлэнд оролцлоо.

БНСУ-ын Сөүл хотын “COEX” төвд 06 дугаар сарын 04-07-ны өдрүүдэд болсон тус арга хэмжээнд Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам, Аялал жуулчлалын мэргэжлийн холбоо, Монголын Солонгос зах зээлийн аялал жуулчлалын холбоо болон дотоодын 7 тур оператор компани хамтран оролцож, Монгол орны аяллын бүтээгдэхүүн, үйлчилгээ, шинэ чиглэлүүдийг Солонгосын зах зээлд танилцуулсан бөгөөд Монгол Улсын асар “Шилдэг тусгай хэсэг” (Best Booth) шагналыг гурав дахь удаагаа хүртлээ.

Үзэсгэлэнгийн үеэр Аялал жуулчлалын мэргэжлийн холбоо болон Монголын Солонгос зах зээлийн аялал жуулчлалын холбоо ТББ нь БНСУ-ын Аялал жуулчлалын байгууллагуудын холбоо болон Солонгосын Аялал жуулчлалын агентлагуудын холбоо (KATA)-той хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа.

Уулзалтын үеэр талууд жуулчны урсгалыг нэмэгдүүлэх, салбарын хөгжлийн асуудлаар санал солилцсон бөгөөд “KATA” холбооны зүгээс Монголын аялал жуулчлалын салбарт хөрөнгө оруулалт татах, тур оператор компаниудын хамтын ажиллагааг өргөжүүлэх, хоёр улсад аялал жуулчлалын форум болон B2B бизнес уулзалтууд зохион байгуулах, БНСУ-д танилцах аялал (FAM Tour) хийх, түүнчлэн аялал жуулчлалын чиглэлээр суралцаж буй оюутан, залуусын туршлага солилцох хөтөлбөрийг дэмжих зэрэг чиглэлд хамтран ажиллахаа илэрхийллээ.


Deprecated: htmlspecialchars(): Passing null to parameter #1 ($string) of type string is deprecated in /home4/newswwso/public_html/wp-includes/formatting.php on line 4724
Таг

Deprecated: htmlspecialchars(): Passing null to parameter #1 ($string) of type string is deprecated in /home4/newswwso/public_html/wp-includes/formatting.php on line 4724

Холбоотой мэдээ

Back to top button
Close