Сошиал

Отеллогийн синдром

Отеллогийн синдром гэж юу вэ? Энэ нь эмнэлгийн хэлээр хардалтын эмгэг солиорол юм. Сэтгэц гэм судлалд биеэ даасан өвчлөлд орох ч хөнгөн хэлбэрээр байнга илэрч байгааг өвчний гаралтай бус хайр гэх мэтээр өнгөлөн далдалж гэр бүлээ аюулд оруулдаг шинж тэмдгийг Отеллогийн синдром гэж нэрлэдэг байх нь.

Дуусдаггүй асуулт, хий төсөөлөл нь хувь хүний дотор буй би гэсэн ертөнцдөө фантастик үйл явдал өрнүүлэн хажууд буй хүнээ байнга гол дүрд тоглуулж түүнийгээ нүдэндээ үзэж чихэндээ сонссон мэт итгэх нь хайртайдаа бус эмгэг өвчлөмтгий сэтгэхүйдээ байдгийг хүлээн зөвшөөрдөггүйгээс хардалт гэх үг үйлдэл гарч ирсэн байдаг ажээ.

Хардуулж байгаа хүн тамд буй мэт шанална.
Ямар ч нүгэл үйлдээгүй мөртлөө гэмтэн мэт чичлүүлэн, эхэн үедээ хамаг үнэнээ ойлгуулах гэж байдгаараа хичээнэ. Дараа нь бол хардалтын заналхийлэлээс гарахын тулд худлаа ярьж эхлэнэ. Тэртэй тэргүй харддаг л юм чинь гэдэг бодлоор өөрийгөө хэн ч биш болгоно.

Хэлсэн үг үйлдлээс нь салахын тулд давж гарахаар хардагчаас илүүтэй орилж дайрч зан аашаа эвдлэж эхлэнэ. Гэр бүлийн уур амьсгал хүйтэрч, хөндий хуурамч, сексийн идэвх хамгийн ихээр буурна. Хардаж байгаа нь сексийн зуршил нь шунаг гаж болно.

Хамгийн эмгэг өөрчлөлтөд гэр бүлийн үнэ цэнэ, бие биеэ хүндлэх, нэгнээ гэгээн сайхнаар харах хайрын сэжим үгүй болдог. Хар бол эмгэг өвчин засрал авахгүй бол залж ухааруулах ёстой юм.

Сайхан Уул

0 0 votes
Article Rating

Холбоотой мэдээ

Subscribe
Мэдэгдэх
guest

0 Comments
Хуучин
Шинэ Top
Inline Feedbacks
View all comments
Back to top button
0
Would love your thoughts, please comment.x
Close