МАННийгэмУлс төр

Өнөөдөр МАН-ын Удирдах зөвлөл хуралдана

Өнөөдөр МАН-ын бага хурлын товыг тогтоохоор Удирдах зөвлөл хуралдахаар болжээ. Тус намын дарга У.Хүрэлсүх өнгөрсөн долоо хоногийн чуулганы хуралдааны үеэр Бага хурлыг ойрын хугацаанд яаралтай хуралдуулж, Бага хурлаараа зарим хүнд хариуцлага тооцно гэдгээ мэдэгдсэн. Тэрбээр “Бага хурлыг хуралдуулж хариуцлагын асуудал ярина. Ерөнхий сайдаар томилогдоод би нэг жил болж байна. Томилогдохдоо эдийн засгаа сэргээх, төрийн албаны хариуцлагыг сайжруулах зорилт тавьсан. Эдийн засгийн байдал дээшилсэн. Харин нөгөө зорилт нь хангагдахгүй байгаа. Тиймээс тун удахгүй МАН асуудлаа ярина. Энэ Засгийн газар цаашид ажиллах ёстой эсэхийг ч ярина. Намын гишүүдийнхээ дэмжлэгтэйгээр намынхантайгаа хариуцлага ярина. Болохгүй бол ард түмнийхээ дэмжлэгийг авна. Тэгээд бүр болохгүй бол би өөрөө огцорно” гэдгээ хэлсэн билээ.

0 0 votes
Article Rating

Холбоотой мэдээ

Subscribe
Мэдэгдэх
guest

0 Comments
Хуучин
Шинэ Top
Inline Feedbacks
View all comments
Back to top button
0
Would love your thoughts, please comment.x
Close