7 хоногНийгэм

Нэмж хоёр албан тушаалтныг баривчлан саатуулжээ

Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас төрийн өндөр албан тушаалтнууд зээл авсан асуудал сүүлийн өдрүүдэд олон нийтэд ил болоод байгаа билээ. Уг асуудалтай холбогдуулан АТГ-аас өчигдөр өглөө 04:00 цагийн үед “Чингис хаан” нисэх онгоцны буудалд гүйцэтгэх ажиллагаа явуулжээ. Тодруулбал, тус сангийн дэд захирал Б, холбогдох албан тушаалтан Н нарыг онгоцноос буухад нь саатуулсан байна.

Турк улсад албан томилолттой явсан бөгөөд ийнхүү газардахад нь баривчилсан бололтой. АТГ-аас өмнө нь энэ хэрэгтэй холбогдуулан ЖДҮХС-гийн захирал С.Төгсбилэг, ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Д.Энхбатыг баривчлан шалгаж, тэднийг нэг сарын хугацаанд хорих шийдвэр гаргасан юм.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Back to top button
Close