МАННийгэмУлс төр

Б.Батзоригийг ХХААХҮ-ийн сайдын албан тушаалаас чөлөөлөх шийдвэр гаргалаа

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн Байнгын хороо яг одоо хуралдаж байна. Хуралдаанаас Байнгын хорооны гишүүдийн 60 хувийн саналаар Б.Батзоригийг ХХААХҮ-ийн сайдын албан тушаалаас чөлөөлөх шийдвэр гаргалаа. ХХААХҮ-ийн сайд, УИХ-ын гишүүн Б.Батзоригийг Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн үйл ажиллагааг алдагдуулсан гэх үндэслэлээр сайдын албан тушаалаас чөлөөлөгдөх хүсэлт гаргаж, шийдвэрлэсэн.

Нийслэлийн прокурорын газраас Б.Батзоригийг УИХ-ын гишүүний бүрэн эрхээс нь түдгэлзүүлэх хүсэлтийг УИХ-ын дарга М.Энхболдод хүргүүлсэн талаар өмнө нь бид мэдээлж байсан билээ. УИХ дахь МАН-ын бүлэг өчигдөр буюу энэ сарын 05-нд хуралдаж, прокурорын хүсэлтийг гишүүддээ танилцуулжээ.

НПГ-аас ирүүлсэн хүсэлтэд “Б.Батзоригийг яллагдагчаар татах нөхцөл байдал бий болсон учраас УИХ-ын гишүүний бүрэн эрхээс түдгэлзүүлж өгнө үү” гэсэн байна. Харин өнөөдөр байнгын хороод, УИХ-ын чуулган ээлжит бусаар хуралдаж, Б.Батзоригийг өөрийнх нь хүсэлтээр сайдын албан тушаалаас нь чөлөөлөх болон гишүүний бүрэн эрхээс нь түдгэлзүүлэх асуудлыг хэлэлцэхээр товложээ.

Өнөөдөр 09:00 цагт БОХХАА-н байнгын хороогоор сайдын албан тушаалаас чөлөөлөх асуудлыг хэлэлцсэн бол маргааш УИХ-ын чуулган ээлжит бусаар хуралдаж Б.Батзоригийн УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг хэлэлцэх юм байна.

 

 

0 0 votes
Article Rating

Холбоотой мэдээ

Subscribe
Мэдэгдэх
guest

0 Comments
Хуучин
Шинэ Top
Inline Feedbacks
View all comments
Back to top button
0
Would love your thoughts, please comment.x
Close