БоловсролНийгэмЭнэ сард

Сурагчдыг 12 сарын 25-наас хоёрдугаар сарын 1 хүртэл амраах шийдвэр гарчээ

Өнөөдрөөс ерөнхий боловсролын сурагчдын нэгдүгээр улирлын амралт дуусч, хоёрдугаар улирлын хичээл эхэллээ.

Цаг улирлын байдлаас хамаарч ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын хоёрдугаар улирлын амралтыг Эрүүл мэндийн яамнаас хоёр сар болгох хүсэлт гаргасан боловч салбарын сайд Ц.Цогзолмаа “Сурагчдыг хоёр сар амраах бус нэг сар гаруй амраах шийдвэр яамнаас гаргасан байна. 2018 оны арванхоёрдугаар сарын 25-аас 2019 оны хоёрдугаар сарын 1-н хүртэл амраана. Хэрэв энэ үеэр томуугийн дэгдэлт өндөр хэвээр байвал карантен тогтоох зэрэг тухайн үед нь зохицуулалт хийж болох юм. Иймээс хоёр яам хүүхдийнхээ эрүүл мэндийг хохироохгүй, хичээл сургуулийг нь завсардуулахгүй байх ямар бололцоо байна вэ гэдэг дээр ойлголцоод явах боломжтой ” гэсэн мэдээллийг өгсөн юм.

Сурагчдын амралтыг сунгах эсэх саналаа Засгийн газрын хуралдаанаар оруулна гэж БСШУСЯ-наас мэдээллээ.

 

Холбоотой мэдээ

Leave a Reply

Back to top button
Close