Улс төр

УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд чуулганд оролцохгүй гэдгээ мэдэгдэв

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдааны үеэр УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат “УИХ, Засгийн газар хууль зөрчсөн үйлдлүүдээ зогсоотол чуулган, байнгын хорооны хуралдаануудад оролцохгүй” гэдгийг мэдэгдлээ. АН-ын бүлгийн тавьж буй гол шаардлага нь У.Хүрэлсүхийн Засгийн газрыг огцруулах, өөрийн компаниуддаа зээл авсан УИХ-ын гишүүдэд хариуцлага тооцох, энэ бүхнээс алдагдсан боломжуудыг иргэдэд яаралтай олгох арга хэмжээг УИХ, Засгийн газар яаралтай зохион байгуулах нь зүйтэй гэж бид үзэж байгаа аж.

Тэрээр “Монгол Улсын 2019 оны төсөв нь үндэсний эдийн засгийн аюулгүй байдал, хүн ам, нийгмийн түвшнийг хангах гэсэн Үндсэн хуулийн 5.4 дүгээр заалтыг ноцтой зөрчиж байгаа. Төрийн өндөр албан тушаалтнууд нь шударга ёс, тэгш байдал, хууль дээдлэх Үндсэн хуулийн заалтыг ноцтой зөрчсөн байдлууд илэрч байгаа. Тийм учраас зөрчлийг арилгатал Ардчилсан намын бүлэг чуулганы хуралдааны дэгийн 4.10-т зааснаар хуралдаанд хугацаагүйгээр оролцохгүй байхаа мэдэгдэж байна” гэсэн юм. Үүний дараа тус бүлгийн гишүүд хуралдааны танхимаас гарч явлаа.

 

 

Холбоотой мэдээ

Leave a Reply

Back to top button
Close