7 хоногНийгэм

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Олон нийтийн зөвлөлийн гишүүдийн нэр тодорчээ

“Эрдэнэс Тавантолгой” компани дэргэдээ Олон нийтийн зөвлөл байгуулах болсноо зарлаж, эхний ээлжинд нэр дэвшигчдийг цахим хуудсаараа дамжуулан бүртгэсэн байна. Журамд заасан шаардлага хангасан нэр дэвшигчдийн дунд хоёрдугаар шатанд олон нийтийн санал асуулга явуулжээ. Энэхүү санал асуулга 14 хоног үргэлжилж, энэ сарын 15-ны даваа гаригийн 12.00 цагт дууссан байна. Олон нийт, нийгмийн хариуцлагын бодлогын дэд зөвлөлд 29, Авилга, ашиг сонирхлын хяналтын дэд зөвлөлд 14, Сэтгүүл зүйн нээлттэй байдлын дэд зөвлөлд 11 нэр дэвшигч, нийт 54 нэр дэвшигчийн дунд санал асуулга явагдсан аж. 14 хоногийн хугацаанд давхардсан тоогоор 437560 хүн Олон нийтийн зөвлөлийн тухай мэдээллийг үзэж танилцан, саналаа өгчээ. Дэд зөвлөл бүрт саналын тоогоор тэргүүлсэн гурван нэр дэвшигчийг танилцуулж байна.

Олон нийт, нийгмийн хариуцлага байнгын дэд зөвлөлд нэр дэвшсэн Н.Онон, Э.Бадар-Ууган, Г.Ундрал нар  санал асуулгыг тэргүүлсэн бол Авилга, ашиг сонирхлын дэд зөвлөлд Г.Золжаргал, Ч.Лодойравсал, Н.Соронзонболд, Сэтгүүлзүйн нээлттэй байдлын дэд зөвлөлд М.Батбилэг, Р.Сэргэлэн, Д.Билгүүн нар санал асуулгыг тэргүүлсэн байна.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Back to top button
Close