
Монгол Улсын Батлан хамгаалахын сайд Н.Энхболдын урилгаар ОХУ-ын Батлан хамгаалахын сайд, армийн генерал С.Шойгу маргааш буюу энэ сарын 18-нд манай улсад айлчилна.
Тус айлчлалын үеэр хоёр улсын сайд нар Монгол Улсын Батлан хамгаалах яам, ОХУ-ын Батлан хамгаалах яам хоорондын цэргийн хамтын ажиллагааг хөгжүүлэх урт хугацааны хөтөлбөрт гарын үсэг зурж, хэлэлцээр байгуулах бөгөөд манай улсын Батлан хамгаалах салбарт машин тоног төхөөрөмж хүлээлгэж өгөх юм байна.
Сайд С.Шойгу айлчлалын үеэрээ Жуковын музейн өмнөх Оросын Үнэн алдартны сүмд зочлох юм байна. Энэ үеэр Баянзүрх дүүргийн Цагдаагийн I, II хэлтэс хамгаалалт хийх аж.



