НийгэмЭдийн засагЭнэ сард

Шатахууны үнэ ирэх сараас нэмэгдэх хандлагатай байна гэв

Шатахууны үнийн асуудлаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар болон холбогдох албан тушаалтнууд Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанд өнөөдөр мэдээлэл хийлээ.

Энэ үеэр УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар “Олон улсын зах зээл дэх шатахууны үнийн өсөлт манай улсын шатахууны жижиглэн борлуулалтын үнэд нөлөөлж байна. Манай улс 100 хувь гадны улс орноос шатахуунаа авдаг. Дэлхийн зах зээл дээрх газрын тосны үнэ 2016 онд хамгийн доод хэмжээндээ хүрсэн бол энэ онд өсөлттэй байна. Ирэх сараас дахиж нэмэгдэх хандлагатай байна. Засгийн газраас дэлхийн зах зээл дээрх газрын тосны үнийн өсөлт, валютын ханшны өсөлттэй уяалдсан татварын бодлогыг тухай бүрт авч хэрэгжүүлж байсан. Шатахууны онцгой албан татварыг гурван үе шаттайгаар бууруулж, үнийн өсөлтийг тодорхой хэмжээнд то гтвортой байлгаж чадсан.Харин ОУВС-тай хамтран хэрэгжүүлж байгаа хөтөлбөрийн хүрээнд улсын төсвийн алдагдлыг бууруулах зорилгоор шатахууны онцгой албан татварыг 2017 онд үе шаттайгаар нэмэгдүүлсэн. Гэтэл дэлхийн зах зээл дээрх үнийн өсөлттэй холбоотойгоор энэ оны нэгдүгээр сард Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж зарим шатахууны татварыг тэгэлсэн. Үүнээс хойш ямар ч зохицуулалт хийгээгүй. Тиймээс нэг литр шатахууны үнэ 170 орчим төгрөгөөр нэмэгдсэн. Жил бүрийн аравдугаар сард дизель түлшний үнэ өсдөг. Энэ нь хавар буурдаг. Одоо бол өсөлтийн үе байна. Газрын тосны импортын үнэ өмнөх сартай харьцууулахад 45-80 ам.доллароор нэмэгдсэн байна” гэв.

 

 

Холбоотой мэдээ

Leave a Reply

Back to top button
Close