7 хоногНийгэмЭдийн засаг
Д.Сумъяабазар сайд БНАУ-ын Эдийн засгийн дэд сайдыг хүлээн авч уулзав


Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар Бүгд Найрамдах Азербайжан Улсын Эдийн засгийн дэд сайд Ниязи Сафаров тэргүүтэй төлөөлөгчдийг энэ сарын 15-нд буюу өчигдөр хүлээн авч уулзав. Уулзалтын үеэр талууд газрын тос, хий, геологи, хайгуул, баялагийн сан, зэрэг салбарт туршлага судлах, хамтран ажиллах боломжийн талаар санал солилцлоо.
Мөн хамтын ажиллагааг шинэ түвшинд хүргэх зорилтын хүрээнд “Алтны салбарт хамтран ажиллах тухай” санамж бичиг байгуулахаар болов.
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 2018 оны есдүгээр сард Бүгд Найрамдах Азербайжан Улсад хийсэн ажлын айлчлал хийсэн билээ. Энэхүү айлчлалын хүрээнд Эдийн засгийн дэд сайд Ниязи Сафаров тэргүүтэй төлөөлөгчид Монгол Улсад айлчлал хийж байна.



