Ленинградын өлсгөлөн буюу бидний ээж Васька муур


Нэг түүхэн зургийн тухай…
Манай эмээ үргэлж бидний ээж гэж миний муурыг хэлдэг байсныг санана. Манай гэр бүлд нэгэн муур байсан бөгөөд түүнийг Васька гэж нэрлэдэг байв.
Дайны хамгийн хүнд жилүүдэд Ленинград хотод их өлсгөлөн болсон ч бид Васькагийнхаа ачаар хүнд хэцүү, өлсгөлөнгөөс амьд үлдэцгээсэн. Васька өдөр бүр хулгана анчилж, олзоо чирээд аваад ирдэг байв. Эмээ нь хулганыг цэвэрлэн амт муухан шөл болгосон байдаг байлаа.
Үүний зэрэгцээ муур үргэлж нэг хөнжилд хэвтэж, дулаан элчээрээ дулаацуулан үүрээр олз хайхаар оддог байсан юм. Түүний гойд чанар бол агаарын бөмбөгдөлтийг урьдчилан анзаарах ба бөмбөг дэлбэрч эхлэхээс өмнө хамтдаа байшингаас холдож чадсан.
Хоргодох байранд байхад өлсгөлөн хүмүүс түүнийг идэхээр хулгайлахыг оролддог байлаа. Хавар нь бидэнтэй хамт өлсөж, ан хийх хүч чадалгүй байсан ч шувууг шүүрэхэд эмээ маань барьсаар намрыг хүргэв.
Дайны дараа ч бид түүнийг чин сэтгэлээсээ хайрлан, “Чи бол бидний тэжээгч ээж минь” гэж хэлцгээдэг байв.
Васька 1949 онд нас барсан бөгөөд эмээ нь түүнийг оршуулгын газарт оршуулж загалмай дээр Василий Бугров гэж бичсэн юм. Дараа нь муурны дэргэд эмээг маань ээж оршуулж, бүүр дараа нь би ээжийгээ оршуулсан юм.
Тиймээ тэд бүгдээрээ нэг хашааны цаана байгаа.
Энэ түүх маш хөөрхөн юм.
Би ч энэ түүхийн хажуугаар зүгээр хараад өнгөрөөгүй.
Бид хүнийг л төгс ухаантай хэмээдэг.
Амьтан бол биднээс илүү ухаан гаргадаг.
Бид тэднийг эхлээд хайрлах л чухал юм.



