7 хоногБоловсролНийгэм

“Шинэ эхлэл” сургуулийн захирлыг АТГ-аас баривчилжээ

“Шинэ эхлэл” олон улсын лаборатори сургуулийн захирал Р.Эрдэнийг бусдаас хээл хахууль авсан гэх үндэслэлээр АТГ-аас энэ сарын 10-нд баривчилжээ.

Тус сургууль нь олон улсын хөтөлбөрийн сургалттай, төрийн өмчит ерөнхий боловсролын сургууль юм.

Энэ талаар холбогдох албаны эх сурвалжаас тодруулахад “Тус сургуулийн захирлыг Эрүүгийн хуулийн 22.4-т зааснаар яллагдагчаар татан шалгаж байгаа” гэлээ.

Эрүүгийн хуулийн 22. 4-т “Нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүйн хариуд, эсхүл хэрэгжүүлэхгүй байхын тулд, эсхүл гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийсэн, эсхүл хийхийн тулд шууд, эсхүл бусдаар дамжуулан хахууль өгөхийг шаардсан, авсан бол нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасан байдаг аж.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Back to top button
Close