Улс төр

Өнөөдөр Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг хуралдана

2019 оны төсвийн тухай хуулийн төслийг УИХ-ын чуулганаар хэлэлцэж байгаатай холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга чуулганы нэгдсэн хуралдаанд оролцож, үг хэлсэн. Тэрбээр 2019 оны төсвийн төсөлд хууль зөрчсөн зүйл заалтууд орж ирснийг шүүмжилж, “Сангийн сайд Ч.Хүрэлбаатар нь 5,4-8 хувийн алдагдалтай төсөв өргөн барилаа. Ам, ажлын зөрүүтэй байдал Монголын төрийг үнэгүйдүүлж байгаа гол хүчин зүйл. Ялангуяа, Төсвийн тухай хуулийг зөрчиж, гадаадын зээл, тусламжийн хөтөлбөр, төслүүдийг Сангийн яаманд төвлөрүүлэх нь гэсэн шүүмжлэл УИХ-ын гишүүдээс гарч байгааг шалгаж, хууль зөрчсөн үйлдлийг арилгасны дараа төсөв батлагдах ёстой” гэсэн юм.

Ерөнхийлөгч Х.Баттулга дээрх хуулийн төсөлтэй холбоотойгоор өнөөдөр 18:00 цагаас 2019 оны төсвийн талаар Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хурлыг зарлалаа.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Back to top button
Close