Deprecated: htmlspecialchars(): Passing null to parameter #1 ($string) of type string is deprecated in /home4/newswwso/public_html/wp-includes/formatting.php on line 4724
FocusГИХГ

КОЙКА-тай мэдээллийн аюулгүй байдлыг хангах, хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэхэд хамтарна


Deprecated: htmlspecialchars(): Passing null to parameter #1 ($string) of type string is deprecated in /home4/newswwso/public_html/wp-includes/formatting.php on line 4724

Гадаадын иргэн, харьяатын газрын дарга Б.Энхсүх Бүгд Найрамдах Солонгос Улсын Олон Улсын Хамтын Ажиллагааны Байгууллага (КОЙКА)-ын Монгол дахь суурин төлөөлөгч Жу Хэйн Нан тэргүүтэй төлөөлөгчдийг (2026.08.12) хүлээн авч уулзлаа. Уулзалтаар хоёр байгууллагын хамтын ажиллагаа, хэрэгжүүлсэн төсөл, хөтөлбөрийн үр дүн болон цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцов.

ГИХГ нь БНСУ-ын Олон Улсын Хамтын Ажиллагааны Байгууллага (КОЙКА)-тай 2007 оноос хамтран ажиллаж, 2012-2016 онд “E-Immigration” төсөл, 2023-2025 онд тус байгууллагын санхүүжилтээр БНСУ-ын Шилжилт хөдөлгөөний судалгаа, сургалтын төвтэй хамтран “Гадаадын иргэн, харьяатын газрын хүртээмжтэй үйлчилгээ, менежментийн чадавхыг бэхжүүлэх төсөл”-ийг тус тус амжилттай хэрэгжүүлсэн. Эдгээр төсөл, хөтөлбөр нь төрийн үйлчилгээний чанар, мэдээллийн технологийн шинэчлэлд бодит хувь нэмрээ оруулж, албан хаагчдын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, олон улсын туршлагаас суралцах боломж бүрдүүлснийг Гадаадын иргэн, харьяатын газрын дарга Б.Энхсүх онцолж, КОЙКА-д талархал илэрхийллээ.

Түүнчлэн Гадаадын иргэн, харьяатын газрын мэдээллийн аюулгүй байдлын удирдлагын тогтолцоог олон улсын жишигт нийцүүлэх зорилгоор ISO/IEC 27001 стандартыг нэвтрүүлэхээр зорьж байгаа бөгөөд энэ хүрээнд БНСУ-ын төрийн байгууллагуудын мэдээллийн аюулгүй байдлын сайн туршлагаас судлах, мэргэжлийн зөвлөх үйлчилгээ авах, холбогдох албан хаагчдын чадавхыг бэхжүүлэх чиглэлд дэмжлэг үзүүлж, хамтран ажиллахыг хүслээ.

Уулзалтын төгсгөлд КОЙКА-ийн Монгол дахь суурин төлөөлөгч Жу Хэйн Нан хамтын ажиллагааны үндэс суурийг улам бэхжүүлж, Монгол Улсын тогтвортой хөгжилд хувь нэмэр оруулахын зэрэгцээ байгууллагын мэдээллийн аюулгүй байдлыг хангах, хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх чиглэлээр шинэлэг санаачилга, бодит үр дүн бүхий төсөл, хөтөлбөрийг дэмжиж ажиллахаа илэрхийлэв.

 Уулзалтад ГИХГ-ын Гадаад харилцаа, судалгаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Л.Дамдинсүрэн, Мэдээллийн технологийн хэлтсийн дарга Э.Ганзориг, КОЙКА-ын Монгол дахь суурин төлөөлөгчийн газрын Сургалтын төсөл хариуцсан орлогч дарга Со Хён Жэ, Сайн дурын ажилтан хөтөлбөрийн зохицуулагч Ан Жүн Сог нар оролцов.


Deprecated: htmlspecialchars(): Passing null to parameter #1 ($string) of type string is deprecated in /home4/newswwso/public_html/wp-includes/formatting.php on line 4724
Таг

Deprecated: htmlspecialchars(): Passing null to parameter #1 ($string) of type string is deprecated in /home4/newswwso/public_html/wp-includes/formatting.php on line 4724

Холбоотой мэдээ

Back to top button
Close