

Өчигдөр буюу энэ сарын 10-ны өдөр Улаанбаатар-Сөүлийн чиглэлийн нислэгээр зорчих гадаадын иргэний гээсэн их хэмжээний валют, эд зүйлсийг Иргэний нисэхийн ерөнхий газрын харьяа Нисэх буудлуудын удирдах газрын Аюулгүй байдал, хамгаалалтын албаны ажилтнууд илрүүлж эзэнд нь хүлээлгэн өгчээ. Тодруулбал, цүнхний эзэн нь Улаанбаатараас Сөүлийн чиглэлийн зорчигч БНСУ-ын иргэн байсан бөгөөд цүнхэнд 5230 ам.доллар, бичиг баримтын хамт байжээ. Дээрх тохиолдолтой төстэй байдал нисэх буудлын нийтийн эзэмшлийн бүсэд үзлэг шалгалт хийх явцад өдөр бүр тогтмол 2-3 зөрчил илэрдэг гэнэ.



