Deprecated: htmlspecialchars(): Passing null to parameter #1 ($string) of type string is deprecated in /home4/newswwso/public_html/wp-includes/formatting.php on line 4724
АҮЭБЯБайгаль орчин

Hanwha Group сэргээгдэх эрчим хүч, ногоон технологийн чиглэлд хамтрахад нээлттэй гэв


Deprecated: htmlspecialchars(): Passing null to parameter #1 ($string) of type string is deprecated in /home4/newswwso/public_html/wp-includes/formatting.php on line 4724

Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Гонгорын Дамдинням тэргүүтэй “Эрдэнэс Монгол” нэгдлийн төлөөлөгчид БНСУ-ын Hanwha Group-ийн Дэд Ерөнхийлөгч Жон Жэ Хю тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд сайд Г.Дамдинням аж үйлдвэр, эрдэс баялгийн салбар нь олборлолтоос боловсруулах чиглэлд анхаарч ажиллаж байгааг онцолж, сэргээгдэх эрчим хүчний салбарт Hanwha Group оролцох боломж нээлттэй байгааг дурдлаа. Тэрбээр сэргээгдэх эрчим хүч, ногоон технологийн чиглэлд хамтран ажиллахад нээлттэй бөгөөд энэ салбарт хөрөнгө оруулбал дэмжиж ажиллахаа илэрхийлэв.

Тэрбээр “Бид гурван чиглэлээр хамтран ажиллах саналтай байна. Нүүрс боловсруулах, технологийн чиглэлд хамтрах, Аж үйлдвэрийн парк байгуулах боломжтой. Мөн сэргээгдэх эрчим хүчийг дэмжих чиглэлээр бодлогоор ажиллаж байна. Цаашид түлш, шатахууны хэрэглээг эрс бууруулах зорилгоор уул уурхайн төслүүдийг ногоон эрчим хүчээр хангах, тоног төхөөрөмжүүдийг цахилгаан болгох чиглэлд анхаарч байна” гэлээ. Тухайлбал, “Эрдэнэс Монгол” нэгдлийн харьяа уул уурхайн компаниуд сэргээгдэх эрчим хүчээр ажиллах, тоног төхөөрөмжүүдийг цахилгаан болгох чиглэлд үүрэг даалгавар өгөх, дэмжих зэргээр анхаарал хандуулж байгаа аж. Мөн Дархан Уул аймгийн Хонгор сумын нутагт гангийн цогцолбор барих төсөлд олон улсын нээлттэй сонгон шалгаруулалтыг зарласан бөгөөд үүнд Hanwha группийг оролцох нь нээлттэй болохыг дурдлаа.


Deprecated: htmlspecialchars(): Passing null to parameter #1 ($string) of type string is deprecated in /home4/newswwso/public_html/wp-includes/formatting.php on line 4724
Таг

Deprecated: htmlspecialchars(): Passing null to parameter #1 ($string) of type string is deprecated in /home4/newswwso/public_html/wp-includes/formatting.php on line 4724

Холбоотой мэдээ

Back to top button
Close