Deprecated: htmlspecialchars(): Passing null to parameter #1 ($string) of type string is deprecated in /home4/newswwso/public_html/wp-includes/formatting.php on line 4724
Засгийн газарНийгэм

Ядуурлыг бууруулах, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих арга хэмжээг хэрэгжүүлнэ


Deprecated: htmlspecialchars(): Passing null to parameter #1 ($string) of type string is deprecated in /home4/newswwso/public_html/wp-includes/formatting.php on line 4724

Засгийн газрын ээлжит хуралдаанаар /2026.03.04/ “Эдийн засгийн өсөлтийг иргэддээ хүргэх 300 хоногийн ажлын төлөвлөгөө”-ний “Зорилтот 5000 өрхийн гишүүдийн амьжиргааг дэмжих, хөдөлмөр эрхлэлт, орлогыг нэмэгдүүлэх, нийгмийн суурь үйлчилгээнд холбон зуучлах” арга хэмжээг хэрэгжүүлэх хүрээнд “Өрхийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж, ядуурлаас гаргах үндэсний санаачилга өрнүүлэх тухай” асуудлыг Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир танилцууллаа.

Үүнтэй холбогдуулан бүс, орон нутгийн онцлог, хөгжлийн бодлоготой уялдуулан харьяа нутаг дэвсгэрийн хүн ам, өрхийн ядуурлыг бууруулах, амьжиргааг дээшлүүлэх, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг бүх шатны засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлагад үүрэг болгох чиглэлээр Монгол Улсын Ерөнхий сайдын албан даалгавар гаргахаар тогтлоо.

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам 2026 онд “Зорилтот өрхийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж, амьжиргааг дээшлүүлэх хөтөлбөр”-ийг хэрэгжүүлж байна. Тус хөтөлбөрийн хүрээнд ядуурлын түвшнээс доогуур орлоготой өрх, иргэний амьжиргааны нөхцөл байдал, боломжид тохирсон ажилгүйдлийг бууруулах, амьжиргааг дэмжихэд чиглэсэн цогц арга хэмжээг хэрэгжүүлж, 5000 өрхийг хамруулах юм. 


Deprecated: htmlspecialchars(): Passing null to parameter #1 ($string) of type string is deprecated in /home4/newswwso/public_html/wp-includes/formatting.php on line 4724
Таг

Deprecated: htmlspecialchars(): Passing null to parameter #1 ($string) of type string is deprecated in /home4/newswwso/public_html/wp-includes/formatting.php on line 4724

Холбоотой мэдээ

Back to top button
Close