Орон нутаг
Малаа ойрын бэлчээрт нөмөр газраар бэлчээрлүүлээрэй

Deprecated: htmlspecialchars(): Passing null to parameter #1 ($string) of type string is deprecated in /home4/newswwso/public_html/wp-includes/formatting.php on line 4724
Маргааш буюу нэгдүгээр сарын 15-аас нутгийн хойд хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарч шөнөдөө -25…-45 градус, өдөртөө -18…-35 градус хүрч хүйтрэх төлөвтэй байна.
Өвлийн улиралд малын бэлчээрлэлтэд нөлөөлөх цаг агаарын хүйтэн нөхцөлийг агаарын температур, салхины хурдны хослол утгаар илэрхийлж болох юм. Өвлийн улиралд малын бэлчээрлэлт агаарын температур -32°C , салхигүй байх үеэс хүндэрч -41°C хүрэхэд саатдаг байна.
Иймд:
- Малыг хэвтрээсээ даарахад анхаарч хашаа саравчны дулаан алдагдуулахгүй хадгалах ажилд анхаарах
- Хүйтний оргил өдрүүдээр малыг тэжээх, тэжээлийн хэмжээг нэмэгдүүлэх, хужир шүү нэмэлтээр өгөх
- Ялангуяа их хүйтэнд бог мал хашаа хороо, нөмөр нөөлөг газарт олноор бөөгнөрснөөс дарагдаж, үхэж хорогдох нөхцөл үүсдэг тул анхаарах
- Малаа ойрын бэлчээрт энгэр ээвэр, нөмөр газраар бэлчээрлүүлэх

Deprecated: htmlspecialchars(): Passing null to parameter #1 ($string) of type string is deprecated in /home4/newswwso/public_html/wp-includes/formatting.php on line 4724



