7 хоногЭрүүл мэнд
АШУҮИС-ийн захирал асан Г.Батбаатарыг эргүүлэн томилох шийдвэр гарчээ


БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа өнгөрсөн долдугаар сард тушаал гаргаж, ажлаас нь чөлөөлсөн. Харин дээрх албан тушаалд Эрүүл мэндийн дэд сайд асан Ж.Цолмонг томилсон билээ. Уг тушаалтай холбогдуулан АШУҮИС-ийн захирал Г.Батбаатар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гомдол гаргаад байсан юм.
Тэгвэл энэ сарын 2-нд АШУҮИС-ийн захирал Г.Батбаатартай холбогдох шүүх хурал Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд болсон байна. Тус шүүх хурлаар АШУҮИС-ийн захирал асан Г.Батбаатарыг “Ажлаас нь үндэслэлгүй халсан” хэмээн үзэж, үүрэгт ажилд нь эгүүлэн томилох шийдвэр гарчээ.



