Нийгэм

Өнөөдөр төвийн аймгуудын ихэнх хэсгээр цас орно

Төв болон зүүн аймгуудын газар тариалангийн бүс нутгаар их хэмжээний нойтон цас орж, цасан шуурга шуурч, бүх нутгаар эрс сэрүүснэ гэж Цаг уур, орчны шинжилгээний газраас анхааруулж байна.

Тухайлбал, өнөөдөр баруун аймгуудын зүүн хэсгээр цас орно. Харин маргааш нутгийн баруун хэсгээр, 6-нд ихэнх нутгаар өдөртөө бага зэрэг дулаарна.

Төвийн аймгуудын ихэнх хэсгээр өнөөдөр, маргааш нутгийн зүүн хэсгээр их хэмжээний цас орно.

Зүүн аймгуудын ихэнх хэсгээр маргааш, 6-7-нд зарим газраар, 8-нд нутгийн зүүн хэсгээр бороо, цас орно.

Харин говийн бүсийн аймгуудаар хур тунадас орохгүй ч өнөөдөр нутгийн баруун хэсгээр, 5-нд ихэнх нутгаар сэрүүсэх төлөвтэй байна гэж мэдээлээ.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Back to top button
Close