Улс төр

МАН-ын удирдах зөвлөл хуралдаж байна

МАН-ын Удирдах зөвлөл Зам тээврийн хөгжлийн сайдад нэр дэвшүүлэх асуудлаар хуралдаж байна. Тус хуралдаанаар дээрх салбарын сайдад УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг, Я.Содбаатар, Б.Энх-Амгалан нарын хэн нэгнийг зүтгүүлэх гэж буй талаар МАН-ын бүлгийнхэн дотроо ярилцаж байна гэх албан бус мэдээлэл байна. Зам тээврийн, хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнийг өнөөдрийн чуулганы хуралдаанаар үүрэгт ажлаас нь чөлөөлсөнтэй холбоотойгоор хугацаа алдалгүй дараагийн сайдыг томилох нь зүйтэй гэж эрх баригч нам үзсэн бололтой. МАН-ын удирдах зөвлөлд 29 гишүүн байдаг бөгөөд Д.Амарбаясгалан тэргүүлдэг.

МАН-ын удирдах зөвлөлд Д.Амарбаясгалан, Ц.Бат-Энх, М.Энхболд, Л.Энх-Амгалан, Д.Хаянхярваа, Я.Содбаатар, Б.Саранчимэг, Ө.Энхтүвшин, Г.Занданшатар, Ц.Цогзолмаа, Ж.Эрдэнэбат, С.Батболд, Т.Аюурсайхан, Г.Солтан, С.Бямбацогт, Л.Оюун-Эрдэнэ, Ж.Энхбаяр, Д.Тогтохсүрэн, Ж.Мөнхбат, Ц.Гарамжав, М.Оюунчимэг, Г.Мөнхцэцэг, Д.Сарангэрэл, О.Содбилэг, Ж.Ганбаатар, Д.Оюунхорол, Сү.Батболд, Ч.Улаан, Ц.Нямдорж нарын нэр бүхий 29 гишүүд сонгогдон ажилладаг билээ.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Back to top button
Close