7 хоногНийгэм

Тусгай ажиллагааны үеэр баривчилсан 3 иргэнийг нэг сар цагдан хорихоор болжээ

Тагнуулын ерөнхий газраас энэ сарын 02-нд баруун дөрвөн замд байрлах “Голомт” хотхоны С блокт тусгай ажиллагаа явуулж байгаа талаар өмнө нь бид мэдээлж байсан билээ. Тэгвэл тусгай ажиллагааны үеэр баривчилсан гурван иргэнд нэг сар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах шийдвэрийг шүүхээс гаргажээ. Энэ талаар холбогдох эх сурвалжийн мэдээлж буйгаар “Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн энэ сарын 03-ны өдөр Нийслэлийн прокурорын газраас яллагдагч М, А, В нарт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай санал ирүүлсэн. Шүүх уг саналыг хүлээн авч хянаад шүүгчийн энэ сарын 04-ний өдрийн захирамжаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан үндэслэлээр яллагдагч М, А, В нарт 1 сарын хугацаагаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан” гэв.

Дээрх гурван иргэний хоёр нь БНХАУ-ынх, нэг нь Монгол Улсын иргэн байсан гэж эх сурвалж мэдээлж байгаа бол тэдний хоёрыг нь Төв аймгийн хорих ангид, нөгөөг нь ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид саатуулаад байгаа гэнэ.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Back to top button
Close