Соёлын яам

  • Онцлох

    Харганын дөрвөлжин тэргүүтэй 15 дурсгалыг улсын хамгаалалтад авлаа

    Соёлын яамнаас сүүлийн жилүүдэд шинээр илэрч олдон судалгааны эргэлтэд орсон түүх, соёлын үл хөдлөх дурсгалын үнэ цэн, ач холбогдлын талаарх…

    Цааш унших »
  • Focus

    Олон улсын медиа урлагийн наадам зохиогдоно

    Монголын Урлагийн Зөвлөл нь Гёте-Институттэй хамтран, Соёлын Яамны дэмжлэгтэйгээр “Улаанбаатар” олон улсын медиа урлагийн 6-р наадмыг 2021 оны 6-р сарын…

    Цааш унших »
  • Онцлох

    Ардын хувьсгалын 100 жилийн ойн арга хэмжээний 10 тэрбумын төсвийг ковидын эсрэг зарцуулна

    Ардын хувьсгалын 100 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдах нэгдсэн арга хэмжээний зардалд 10 тэрбум төгрөг зарцуулахаар Соёлын яамны төсөвт суулгасан…

    Цааш унших »
  • Focus

    Соёлын салбарын залуусын төлөөлөл зөвлөлдлөө

    Соёлын сайдын А/85 тоот тушаалаар яамны залуучуудын хөгжлийн зөвлөл байгуулагдан ажиллаж эхэлсэн. Тэгвэл соёл, урлагийн төрөл, чиглэл бүрд залуучуудын хөгжлийн…

    Цааш унших »
  • Засгийн газар

    Л.Оюун-Эрдэнэ: Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн салбарыг бүх талаар дэмжинэ

    Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Соёлын өвийн үндэсний төвд соёлын бүтээлч үйлдвэрлэлийн салбарын төлөөлөлтэй уулзаж энэ салбарын хөгжлийн талаар ярилцлаа.…

    Цааш унших »
  • Focus

    Ерөнхий сайд соёлын бүтээлч үйлдвэрлэлийн салбарын төлөөлөлтэй уулзаж байна

    Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ соёлын бүтээлч үйлдвэрлэлийн салбарын төлөөлөлтэй уулзаж байна. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Соёл бол бүх зүйл, иноваци,…

    Цааш унших »
  • Боловсрол

    “Музейн ирээдүй: Сэргээе, шинээр төсөөлье”

    Олон улсын музейн өдрийг өнөөдөр буюу 2021 оны 5 дугаар сарын 18-нд “Музейн ирээдүй: Сэргээе, шинээр төсөөлье” сэдвийн дор тэмдэглэнэ. Энэ өдрийг…

    Цааш унших »
  • Focus

    “Үндэсний бичиг үсгийн баяр” болно

    “Үндэсний бичиг үсгийн баяр”-ын мэндийг Та бүхэндээ хүргэе. Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2003 оны 105 дугаар зарлигаар жил бүрийн 5 дугаар…

    Цааш унших »
  • Урлаг спорт

    Соёл урлагийн байгууллагуудыг халдвараас сэргийлэх чиглэлд чадавхижуулж байна

    Улсын онцгой комиссын даргын 2021 оны 3 дугаар сарын 26ны өдрийн 27 дугаар тушаалаар “Шуурхай зохицуулалтын ажлын хэсэг” байгуулагдаж, үзвэр, кино театр хариуцсан бүлгийн дарга Соёлын сайд Ч.Номингоор ахлуулан ажиллаж байна. Ажлын хэсгийн төлөвлөгөөт ажлын хүрээнд Соёлын яам болон Мэргэжлийн хяналтын ерөнхий газар хамтран 21 аймаг, нийслэлийн Боловсрол, соёл урлагийн газар, Нийгмийн бодлогын хэлтсийн дарга, мэргэжилтэн болон соёл, урлагийн байгууллагууд театр, чуулга, номын сан, музейын удирдах ажилтан, дотоод хяналтын ажилтнуудад зориулсан цахим сургалтыг нийт 227 албан хаагч хамрагдуулан зохион байгууллаа. Цахим сургалтыг Соёлын сайд Ч.Номин нээж үг хэлэн, Соёлын яамны СБТГын дарга Л.Мөнбат удирдан явууллаа.  Сургалтын хөтөлбөрийн дагуу МХЕГын ЭУСТГын дарга, доктор (Ph.D), дэд проф. Д.Түмэндэмбэрэл “Халдвар тархах магадлал, бэлэн байдлын эрсдэлийн үнэлгээ хийх, эгзэгтэй цэгийн зураглал гаргах арга зүй” сэдвээр, МХЕГын ЭМБСХГын эрүүл ахуй, халдвар хамгааллын улсын ахлах байцаагч Б.Баясгалан “Орчны цэвэрлэгээ, халдваргүйжүүлэлт хийх арга зүй” сэдвээр тус тус сургалт хийж, илтгэл хэлэлцүүллээ. Түүнчлэн сургалтын хүрээнд соёл, урлагийн байгууллагууд болон соёлын ажилтнуудад үүсэж болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг тодорхойлох судалгааны асуулгын хуудсыг цахимаар бөглүүлэн авч нэгтгэн судалгааны дүнг гаргахаар болсон. Соёлын сайдад сургалтад оролцогчид дараахи асуудлуудыг шийдвэрлэж өгөхийг хүслээ. Үүнд : – Соёлын байгууллагуудад ариутгал халдваргүйжүүлэлт хийх, үйлчлүүлэгчдийг нэг удаагийн хэрэгслээр хангах зардлын төсвийг шийдвэрлэх, – Үзвэрийн байгууллагуудыг халуун хэмждэг, халдваргүйжүүлдэг тоног төхөөрөмжөөр хангаж өгөх, – Ажилтан, албан хаагч, уран бүтээлчдийг нэгдсэн байдлаар вакцинжуулалтад хамруулах, – Ажлын байрандаа бэлтгэл сургуулилтаа хийх боломжоор хангах, – Номын сангийн үйл ажиллагааны орчин, нөхцөлд тохирсон ариутгал халдваргүйжүүлэлтийн бүтээгдэхүүн, тоног төхөөрөмжөөр хангах

    Цааш унших »
  • Онцлох

    Хэл, утга зохиол, урлаг судлалын салбарын асуудлаар төлөөлөлтэй уулзав

    Уулзалтын эхэнд Соёлын сайд Ч.Номин Соёлын яамны 2021-2024 оны стратеги төлөвлөгөөний зорилт болох “Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлэх стратеги төлөвлөгөө”-ний төслийг танилцуулж, санал солилцлоо. Энэ удаагийн уулзалтаар Монгол хэл, соёлыг хэрхэн бага наснаас нь төлөвшүүлэн сургах, соёлын талаар төрөөс барих бодлогын суурийг зөв тавих, хэл утга зохиолын эрх зүйн орчин зэрэг асуудлаар санал солилцлоо. Салбарын төлөөлөл монгол соёл, монгол баялаг хөтөлбөрийг дэмжиж буйгаа илэрхийлээд, олон улсын тавцанд үндэстний нүүдэлчин ахуй соёлоо сурталчлан, энэ чиглэлээ илүү хөгжүүлэн барих чухал гэдгийг онцоллоо.Мөн соёлын бодлогод реформ, стратегийн шинэчлэл хийж, соёл судлал, урлаг судлалын экспертүүдийг бэлтгэн, салбарын хүний нөөцийг хөгжүүлэх, чадавхийг сайжруулахыг Соёлын сайдаас хүслээ. Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн салбарыг эдийн засгийн эргэлтэд оруулж, нийгэмд бүтээлч үйлдвэрлэл нь улс үндэстэн оршин тогтнох нэн чухал салбар гэдэг мэргэжлийн ойлголтыг гаргаж ирэх. Соёл судлалын сурах бичиг, контентыг системтэй хөгжүүлэн,монгол хэл, соёлоороо иргэдээ соён гэгээрүүлэх нь нэн чухал бодлого гэж үзлээ. Уулзалтад Соёлын яамны Соёлын үйлдвэрлэл, инновацийн газрын дарга Н.Мөнхзул, Монгол судлалын үндэсний зөвлөлийн нарийн бичгийн дарга, Др. Проф. Д. Заяабаатар, Монгол хэл, хэл шинжлэлийн тэнхмийн Др. Дэд Проф. Б. Түвшинтөгс, СУИС-ийн Соёлын сургуулийн Соёл судлалын судалгаа, сургалтын профессорын багийн тэргүүлэх профессор, доктор (Ph.D) Ж.Долгорсүрэн, МУБИС-ийн Монгол хэлний тэнхимийн эрхлэгч Др. Дэд Проф. Ш. Баттөгс, ШУ-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн захирал Др. Проф. Г. Билгүүдэй, Монгол судлалын үндэсний академийн гүйцэтгэх захирал Ж.Бат-Ирээдүй, Чөлөөт зохиолчдын холбоо Д.Нямаа нар оролцлоо.

    Цааш унших »
Back to top button
Close