БоловсролFocus

Соёлын салбарын залуусын төлөөлөл зөвлөлдлөө

Соёлын сайдын А/85 тоот тушаалаар яамны залуучуудын хөгжлийн зөвлөл байгуулагдан ажиллаж эхэлсэн. Тэгвэл соёл, урлагийн төрөл, чиглэл бүрд залуучуудын хөгжлийн зөвлөлийг байгуулах асуудлаар энэ сарын 21-ны өдрөөс эхлүүлсэн бүртгэлд хамрагдсан 510 гаруй залуучуудын төлөөлөл болсон 90 орчим залуучууд цахим уулзалт хийж мэдээллээ солилцлоо.

Түүнчлэн гадаадын улс орнуудад ажиллаж, амьдарч буй салбарын залуучуудын төлөөллүүдээс хилийн чанад дахь соёлын салбарын залуучуудын хөгжлийн зөвлөлийг байгуулах асуудлаар Швед, Япон, Австрали, Солонгос, Австри, Польш, ОХУ, АНУ, Канад зэрэг улсуудад ажиллаж, амьдарч буй 20 гаруй залуучууд цахим уулзалт хийв.

Соёлын яамны Төрийн нарийн бичгийн даргын А/56 тоот тушаалаар батлагдсан “Соёлын салбарын залуучуудын хөгжлийн зөвлөл” байгуулах тухай дүрмийн дагуу байгуулагдах зөвлөлүүдийн хуралдаанууд 6 дугаар сарын 02-ны өдрөөс эхлэн зохион байгуулагдана.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close