FocusОБЕГ

Өнгөрсөн долоо хоногт аюулт үзэгдэл, ослын 69 удаагийн дуудлага бүртгэгджээ

Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2025.08.25-08.31/ нийслэлийн 8 дүүрэг, 18 аймгийн 25 суманд аюулт үзэгдэл, ослын 69 удаагийн дуудлага бүртгэгджээ. 

Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 5 иргэний амь насыг авран хамгаалж, тусламж үйлчилгээ үзүүлсэн байна. 

Нийт дуудлагын 64 хувь буюу  44 нь обьектын гал түймэр,  28 хувь буюу 19 нь бусад /гол, усны осол, зам тээврийн осол гэх мэт/,  6 хувь буюу  4 нь үер, 2 хувь буюу 2 нь газар хөдлөлт, холбоотой ослын дуудлага байжээ. 

Эх сурвалж: ОБЕГ

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close