
Авто машины дугаарын хязгаарлалт энэ сарын 27-ноос буюу Лхагва гаригаас эхлэн үйлчлэх болжээ. Иргэдээс энэ асуудлаар санал авахад 58 хувь нь дугаарын хязгаарлалт хийхийг дэмжсэн тул тэгш, сондгой дугаараар хөдөлгөөнд оролцуулах нь зүйтэй гэж үзсэн байна. Иймээс ажлын өдрүүдэд дараах байдлаар авто машиныг хөдөлгөөнд оролцуулах болжээ.
ТЭГШ: Наймдугаар сарын 28, 30-нд, есдүгээр сарын 2, 4, 6, 8, 10, 12, 14
СОНДГОЙ: Наймдугаар сарын 27, 29, 31-нд, есдүгээр сарын 3, 5, 7, 9, 11, 13



