Байгаль орчин

Улаанбаатарт +24…+26 градус дулаан байна

ЦУОШГ-аас ирүүлсэн мэдээгээр өнөөдөр нийт нутгаар солигдмол үүлтэй. Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Онон, Улз голын хөндийгөөр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи ихэнх нутгаар баруунаас секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Дархадын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Тэрэлж, Онон, Улз голын хөндийгөөр +20…+25 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +30…+35 градус, бусад нутгаар +24…+29 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 4-9 метр. +24…+26 градус дулаан байна.

Төлөв байдал: 19-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 20-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төв болон говийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 21-нд төвийн аймгуудын нутгийн хойд, говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 22-нд Алтай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.

Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. 19-нд баруун аймгуудын нутгаар, 20-ноос ихэнх нутгаар сэрүүсэж Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 0…+5 градус, өдөртөө +14…+19 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +15…+20 градус, өдөртөө +25…+30 градус, бусад нутгаар шөнөдөө +9…+14 градус, өдөртөө +18…+23 градус дулаан байна.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close