FocusОБЕГ

Аюулт үзэгдэл, ослын 61 удаагийн дуудлагаар 55 иргэний амь насыг авран хамгаалжээ

Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2025.08.11-08.17/ нийслэлийн 8 дүүрэг, 15 аймгийн 24 суманд аюулт үзэгдэл, ослын 61 удаагийн дуудлага бүртгэгджээ. 

Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 55 иргэний амь насыг авран хамгаалж, тусламж үйлчилгээ үзүүлж ажилласан байна. 

Нийт дуудлагын 46 нь объектын гал түймэр, 3 нь ой хээрийн гал түймэр, 1 газар хөдлөлт, 1 хүчтэй салхи шуурга, 1 нь үер, 9 нь хүний үйл ажиллагаатай холбоотой ослын дуудлага байжээ. 

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close