FocusОБЕГ

П.Соронзонболд: Ой хээрийн түймрийн тохиолдолын тоо буурахгүй байна

Онцгой байдлын Ерөнхий газраас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын хэлтсийн дарга, дэд хурандаа П.Соронзонболд: “Улсын хэмжээнд он гарсаар 12 аймгийн 66 сум, нийслэлийн 3 дүүрэгт нийтдээ 166 удаа удаагийн ой хээрийн түймрийн дуудлага мэдээлэл бүртгэгдэж онцгой байдлын байгууллагаас холбогдох арга хэмжээг авч ажиллалаа. Дээрх ой хээрийн түймрийн 101 нь ойн түймэр, 65 нь хээрийн түймэр бөгөөд өнгөрсөн онтой харьцуулахад 54,2%-аар өссөн үзүүлэлттэй байна.

Өнгөрсөн амралтын өдрүүдэд онцгой байдлын байгууллагад нийт 8 удаагийн ойн түймэр бүртгэгдэж, яг одоо энэ цагт 13 ой хээрийн түймрийн байршилд Онцгой байдлын байгууллагаас 230 гаруй албан хаагч, орон нутгийн иргэд, мэргэжлийн ангийн 40 орчим иргэн хамтран 2 ойн түймрийг цурманд оруулж, 11 түймрийг хяналтад авахаар ажиллаж байна.

Өчигдөр буюу 7 сарын 6-ны өдөр БЗД-ийн 33 дугаар хороо, Шар хоолойн аманд шар өвсний түймэр гарсан дуудлагаар анги салбар нэгж гарч ажилласан. Шар өвснөөс цаашаа дамжаад ой руугаа буюу ороод байсныг Онцгой байдлын байгууллагаас ажилласан. Үүнтэй холбогдуулаад иргэдэд анхааруулж хэлэхэд ой хээрийн түймрийн эрсдэлтэй хуурайшилтын үе буюу хуулийн хугацаа дууссан ч хуурайшилт нэн ихтэй хэвээр байна. Аюулын зэрэг өндөртэй байгаа тул иргэд маань хайхрамжгүй, санамсар болгоомжгүй үйлдлээс үүдэн гарах ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэхгүй бол тохиолдолын тоо буурахгүй байна” гэлээ.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close