FocusГадаад харилцаа

Жан Яньшөн: Монголын нүүрсний борлуулалтын зах зээлд нэвтрэх шинэ хуудсыг нээж байна

БНХАУ-ЫН “ЧАЙНА ЭНЕРЖИ ЦАХИМ ХУДАЛДАА” ХХК-ИЙН ТУЗ-ИЙН ДАРГА ЖАН ЯНЬШӨН: Нүүрс худалдах, худалдан авах урт хугацааны гэрээ нь Хятад, Монгол хоёр орны “Гурвыг цогцоор” хэрэгжүүлэх хамтын ажиллагааны чухал бүрэлдэхүүн хэсэг бөгөөд Тавантолгойн ордын хүчин чадлыг нэмэгдүүлэх, хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтыг холбосон хөшүүрэг төдийгүй Монголын ашигт малтмалын нөөцийг Хятадын зах зээлд холбон өгч буй зангилаа болж, талуудын ирээдүйн 16 жилийн урт хугацааны хамтын ажиллагааг эхлүүлэх кнопыг (2025.06.24) дарлаа.

Монгол Улсын Төмөр замын газар, Монголын төмөр зам ТӨХК-ийн урилгаар “Чайна Энержи Цахим Худалдаа” ХХК болон “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Нүүрс худалдах, худалдан авах урт хугацааны гэрээний хүрээнд хийгдэхэд бэлэн болсон анхны тээврийн нээлтийн үйл ажиллагаанд оролцож байгаадаа баяртай байна.

Энэхүү арга хэмжээг өндөр түвшинд, сэтгэл гарган зохион байгуулсан О.Батчулуун захирал тэргүүтэй “Монголын төмөр зам” ТӨХК-ийн нийт хамт олонд талархал илэрхийлье. Мөн завгүй ид ажлын дунд энэ удаагийн анхны тээвэрлэлтийн нээлтийн арга хэмжээнд биечлэн ирж оролцож байгаа Засгийн газрын гишүүн, Зам, тээврийн сайд эрхэм Б.Дэлгэрсайхан танд болон Төмөр замын газрын дарга Б.Артур зэрэг удирдлагуудад баярлаж буйгаа илэрхийлье.

Нүүрс худалдах, худалдан авах урт хугацааны гэрээ нь Хятад, Монгол хоёр орны “Гурвыг цогцоор” хэрэгжүүлэх хамтын ажиллагааны чухал бүрэлдэхүүн хэсэг бөгөөд, Тавантолгойн ордын хүчин чадлыг нэмэгдүүлэх, хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтыг холбосон хөшүүрэг төдийгүй Монголын ашигт малтмалын нөөцийг Хятадын зах зээлд холбон өгч буй зангилаа болж, талуудын ирээдүйн 16 жилийн урт хугацааны хамтын ажиллагааг эхлүүлэх кнопыг дарлаа.

Өнөөдрийн анхны тээвэрлэлтийн үйл ажиллагаа хоёр талын ААН-ийн хөгжлийн түүхэнд бичигдээд зогсохгүй, хоёр улсын худалдаа, тээвэрлэлтийн хамтын ажиллагааны түүхэн хуудсанд тэмдэглэгдэн үлдэнэ гэдэгт итгэлтэй байна.

”Сайн эхлэл нь амжилтын үндэс” гэсэн Хятадын ардын хэлц үг бий. Нүүрс худалдах, худалдан авах урт хугацааны гэрээний Хятадын талын хариуцагч байгууллагын хувьд, “Чайна Энержи Цахим Худалдаа” ХХК нь хоёр орны эрчим хүчний хамтын ажиллагааг урагшлуулах анхны зорилгоо хадгалан, эрчим хүчний худалдаагаар хоёр орны ард иргэдэд бодит үр шимийг авчрах эрхэм үүргээ ямагт санаж, “Чайна Энержи” Группийн олон талт үйл ажиллагаа, борлуулалтын сүлжээний давуу талыг сайтар гаргаж, нээлтийн үйл ажиллагаагаар дамжуулж, Монголын нүүрсний борлуулалтын зах зээлд нэвтрэх шинэ хуудсыг нээж байна.

Цаг хугацааны эцэст талуудын хамтын ажиллагааны үр дүн харагдана. Ирээдүйн 16 жилд, Чайна Энержи Цахим Худалдааны компани нь харилцан ойлголцох, харилцан итгэлцэх, харилцах бие биенээ дэмжих хамтын ажиллагааны зарчмыг баримтлан, эрх тэгш, харилцан ашигтай, урт хугацаанд үргэлжлэх хамтын ажиллагааг гол чиглэлээ болгон, талуудын нүүрсний худалдаа, тээвэрлэлтийн хамтын ажиллагааг Хятад, Монгол хоёр орны ААН хоорондын хамтын ажиллагааны үлгэр жишээ төсөл болгохын төлөө хичээн ажиллах болно.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close