FocusБайгаль орчин

Хүрээлэн буй орчны асуудлаар 10 гаруй орны 200 орчим эрдэмтэн Улаанбаатарт чуулж байна

ШУА-ийн Газарзүй, геоэкологийн хүрээлэнгээс “Хүрээлэн орчны шинжлэх ухаан ба технологи” сэдвийн хүрээнд олон улсын эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулж байна. Хуралд 10 гаруй орны 100 гаруй эрдэмтэн судлаач оролцож байна. Мөн Монголын эрдэмтэн судлаач нийлээд нийт 200 гаруй эрдэмтэн чуулж байна. ШУА-ийн Газарзүй, геоэкологийн хүрээлэнгээс зохион байгуулж тус хурлаар хүрээлэн буй орчны олон асуудлаар эрдэмтэд өөрсдийн судалгааны үр дүнг танилцуулж, санал бодол, туршлагаа солилцож байгаа юм. Монгол Улс 2026 онд НҮБ-ын Цөлжилттэй Тэмцэх Конвенцын талуудын 17 дугаар бага хурлыг эх орондоо зохион байгуулна.

Энэхүү хурлыг эх орондоо зохион байгуулснаар:

  • Монгол Улс дэлхийн улс орнуудтай ногоон эрчим хүч, усны аюулгүй байдал, ногоон хөгжлийн зохистой менежментийн чиглэлээр илүү идэвхтэй хамтран ажиллах боломж нэмэгдэх,
  • Олон улсын анхаарлыг Монголын цөлжилт, усны асуудал руу татаж унаган байгалиа онгон дагшнаар нь хадгалж үлдэх,
  • Шийдвэр гаргагчид, санхүүжилт, хөрөнгө оруулалтыг татах боломжийг нээж, ногоон хөгжлийн томоохон төслүүдийг хэрэгжүүлэх зэрэг олон талын ач холбогдолтой юм.

Тэгвэл энэ удаагийн эрдэмтдийн хурал нь “СОР17” хурлын өмнө болж буйгаараа онцлог юм. Учир нь хурлаас гарсан эрдэмтэн судлаачдын зөвлөмжийг “СОР17” хурлын ажлын хэсэгт хүлээлгэн өгөх юм. Хурлаар Монгол орны хүрээлэн буй орчин, экологи эдийн засгийн тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх, шинжлэх ухааны үндэслэл, технологийн асуудлыг дэвшүүлж олон улсын түвшинд хэлэлцэх, олон улсын түвшинд шийдвэрлэх гаргалгааг эрэлхийлж байна.

Хуралд ОХУ, БНХАУ-аас олон эрдэмтэн судлаач ирсэн нь онцлогтой. Учир нь төв азийн цээжинд байрладаг манай улсын хувьд хүрээлэн орчны чиглэлээр хоёр хөршийн эрдэмтэдтэй хамтарч олон судалгаа хийж ирсэн. Судалгааны чиглэл объект адилхан, гарч байгаа үр дүн төстэй байдаг учраас бүс нутагтаа чухал судалгаа болдог байна.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close