Байгаль орчинЯрилцлага
С.Амартүвшин: Байгаль орчны санхүүжилтийн өнөөгийн төлөв байдал ямар байгааг онцоллоо

“Биологийн олон янз байдлын олон улсын өдөр”-ийг тохиолдуулан “Монголын говийн биологийн олон янз байдал форум”-ийг /2025.05.29/ Өмнөговь аймгийн Даланзадгад хотод зохион байгууллаа. Энэхүү форумыг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, “Өнө мөнхийн Монгол” хөтөлбөр, Өмнөговь аймгийн Засаг даргын тамгын газар, Монголын ан агнуурын холбоо хамтран зохион байгуулсан юм. Энэ үеэр “Өнө мөнхийн Монгол” хөтөлбөрийн төслийн зохицуулах нэгжийн зохицуулагч С.Амартүвшин сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулт өгөв.



