СЕХ

Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын нөхөн сонгууль явагдах байршил

Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны нөхөн сонгуулийг 2025 оны 6 дугаар сарын 22-ны өдөр явуулна.

2025 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн байдлаар 2 аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тус бүр 1, 18 аймгийн 57 сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 65 мандатад нөхөн сонгууль явуулахаар тухайн аймаг, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэр гараад байна.  

Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нөхөн сонгууль явуулах байршлын судалгааг 2025 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн байдлаар нийтэллээ. 

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close