Орон нутагFocus

Ойрын өдрүүдэд цасан болон шороон шуургатай байна

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээгээр маргааш буюу  08-нд баруун аймгуудын нутгаар, 09-нд нутгийн хойд хэсгээр, 10-нд нутгийн баруун хагаст, 11-нд нутгийн зүүн хагаст нойтон цас, цас орж, цасан шуурга, нутгийн өмнөд хэсгээр шороон шуургатай байхыг анхааруулж байна.   

Иймд:

  • Цаг агаарын мэдээ, мэдээллийг цаг тухай бүр хүлээн авах,
  • Мэргэжлийн байгууллагаас өгч байгаа сэрэмжлүүлэг, анхааруулгыг дагах;
  • Хол, ойрын замд гарахдаа тээврийн хэрэгслийн найдвартай байдлыг хангаж бензин, шатахууны нөөцтэй, найдвартай харилцаа холбооны хэрэгсэлтэй байх,
  • Дулаан хувцаслах, баталгаат зам, гүүр, гармаар гарах зорчих  зэргээр үүсэж болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.

Холбоотой мэдээ

Back to top button
Close